Сүүлд нэмэгдсэн

Онцлох

Шинэ мэдээ

2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сарын 26-ны Лхагва гарагт зохион байгуулна. Энэ жилийн сонгуулийг холимог системээр бүсчилсэн том тойрогт явуулахаараа онцлогтой.

Тодруулбал, УИХ-ын 78 гишүүн олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэх аргаар сонгоно гэж сонгуулийн хуулинд заасан. Тогтоолын төсөлд сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар тусгасан юм. Энэ жилийн сонгуулиар эмэгтэйчүүдийн квот 30 хувь байна. Жагсаалтаар нэр дэвшигчдийг бичихдээ 1:1 гэх харьцаагаар бичих бөгөөд энэ нь УИХ-д 24 эмэгтэй нэр дэвшигч орж ирэх бололцоо бүрдэж байгаа юм. Жишээ нь МАН жагсаалтаас 16 суудал авлаа гэхэд 8 нь эмэгтэй байх юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол нар жагсаалтад нэрээ бичүүлэхээр хөөцөлдөж байгаа аж. Д.Сарангэрэлийн хувьд Хан-Уул дүүргээс гурван удаа УИХ-д сонгогдсон Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайд зэрэг албан тушаалыг хашиж байсан. Харин Д.Оюунхорол нь УИХ-д дөрвөн удаа сонгогдсон.  Мөн  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар хоёр удаа ажиллаж, 2020 оны сонгуульд нэр дэвшилгүй Ерөнхий сайд Хүрэлсүхийн зөвлөхөөр ажилласан байдаг. Хамгийн сүүлд 2021 оны 8 сарын 18-нд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт асуудал хариуцсан захиргааны дарга, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байгаад өнгөрсөн нэгдүгээр сард ажлаа хүлээлгэн өгсөн юм. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Энэ оны гурван сарын байдлаар нийгмийн халамжийн тэтгэвэрт 55 мянган хүн хамрагдсан болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Энэ нь өмнөх оны мөн үеэс 144 хүнээр буюу 0.3 хувиар өссөн дүн аж. Үүнийг дагаад тэтгэврийн хэмжээ 15.4 хувиар буюу өмнөх оны мөн үеэс 7.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 53.3 тэрбум төгрөг болжээ.

Статистикаар, нийгмийн халамжийн тэтгэмжид энэ оны эхний улиралд 64.3 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 36.8 тэрбум төгрөг буюу 2.3 дахин өссөн байна.

Нийгмийн халамжийн тэтгэмжид энэ оны нэгдүгээр улиралд 117.9 мянган хүн хамрагдсан бөгөөд тэн хагас нь буюу 51.9 хувь нь асаргааны тэтгэмж авчээ. Тэгвэл 48.1 хувь нь онцгой тохиолдлын болон амжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Монгол Улсын хэмжээнд зам тээврийн осолд жил бүр 800-1000 хүүхэд өртдөг гэсэн харамсалтай тоо баримт бий. Тэгвэл энэхүү тоог бууруулаад зогсохгүй,  тэг болгох зорилготой “1000-0” аяныг ХААН Банк  “Сигначер” харилцагчдынхаа дэмжлэгтэйгээр Тээврийн цагдаагийн албатай хамтран 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Аян хэрэгжүүлсэн нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулиудын орчимд хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол 60 орчим хувиар буурсныг Цагдаагийн ерөнхий газраас гаргасан тайланд онцолсон нь чамлахааргүй үр дүн юм.

ХААН Банк уг аяны хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 26, 42, 53, 65, 69-р сургуулиудын ойр орчимд хурд сааруулагч, замын тэмдэг тэмдэглэгээ байршуулж,  цуврал видео контентууд бэлтгэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж, хүүхэд багачуудад ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөгөө өгч ажилласан юм.

undefined

Тэгвэл энэ жил ХААН Банк “1000-0” аянаа гурав дахь жилдээ хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд Тээврийн цагдаагийн албатай хамтран нийслэлийн 4 дүүргийн алслагдмал сургууль, цэцэрлэгийн 3000 гаруй хүүхдэд зам тээврийн болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх сэдвээр сургалт зохион байгуулахаас гадна хүүхэд бүрд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг мэдээлэл олгох буддаг ном, стикер бэлэглэж буй. Түүнчлэн хүүхдүүдэд дуу хөгжмөөр дамжуулан замын хөдөлгөөнд аюулгүй оролцох ойлголтыг хэвшүүлэх зорилгоор “Gertoon” анимэйшн студитэй хамтран хүүхдийн дуу бүтээж олон нийтийн хүртээл болголоо.

“1000-0” аяныг цаашид жил болгон хэрэгжүүлж, хүүхдүүдийг зам тээврийн болзошгүй ослоос сэргийлэх, ослын тоог бууруулахад бодитой хувь нэмрээ оруулахаар бид хичээн ажиллаж байна.

ХААН Банк  салбар бүрийн амжилттай яваа, манлайлагч залууст зориулсан “Сигначер” үйлчилгээг 2017 онд зах зээлд анх нэвтрүүлсэн бөгөөд “Сигначер” харилцагч болсноор нийгмийн хариуцлагын хүрээнд банкнаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрт оролцох, хамтдаа бүтээх сайн үйлсэд нэгдэх боломж олгодгоороо онцлогтой.

Өдөр бүрийг гэрэлтүүлдэг бяцхан үрсээ хайрлацгаая!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг БГД-ийн 29-р хороонд улсын
сургууль шийдэх асуудлаар ажиллаа.
Тус хороонд улсын нэг ч сургууль байхгүй ба Эрин Эверест интернэшнл” сургуулийг төрийн өмчид авахаар хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: “БГД-ийн хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ихэнх хороод дээр сургууль цэцэрлэгийн асуудлыг шийдсэн. Энэ жил гэхэд өмнө нь газрын асуудлаа шийдэж чадахгүй байсан Алтай хотхоны цогцолбор сургуулийн ажил эхлэх гэж байна. Газрыг нь чөлөөлчихсөн.
Нарны хороолол дээр цэцэрлэгийн өргөтгөлийн асуудал
шийдэгдсэн. Харин энэ 29-р хороон дээр сургуулийн асуудал дутуу байсан. Энэ хавьд төрийн сургууль барих гэхээр газар байхгүй.
“Эрин Эверест интернэшнл” сургууль нь 30 хувийн л дүүргэлттэй хичээллэж байгаа юм. Хүчин чадал нь 960
хүүхдийнх. Тэгэхээр энэ сургуулийг авснаар ойролцоох
хороололд байдаг 3000 хүүхдийн асуудлыг шийдэх боломж бүрдэж байна.
Хөрөнгө оруулагч компани нь ирэх долоо хоногт бидэнтэй
хэлэлцээрийн ширээний ард суухаар боллоо” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Дэд Сайд асан, МАН-ын Нарийн Бичгийн Дарга О.Батнайрамдал өчигдөр Улсын Ерөнхий прокурорын газарт шаардлага хүргүүлсэн билээ. 

Тэрбээр энэ үеэрээ “Би УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор намдаа мэдэгдсэн байгаа. Би нэр дэвшихдээ Лу.Гантөмөрт гомдол гаргаж байгаа шиг Лу.Гантөмөр хаана нэр дэвшинэ, би тэр тойрогт нь очиж нэр дэвшинэ. Дарга, сайд нар хариуцлага тооцдоггүй юм бол ард түмэн ёс зүйн хариуцлага тооцох ёстой.

Тиймээс би Лу.Гантөмөрийн нэр дэвшсэн тойрогт очиж нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор хэлчихье” хэмээсэн юм. Хариуд нь АН-ын дарга Лу.Гантөмөр түүнийг нусан буу гэсэн.

Энэ бүхний ард чухамдаа юу болж байна вэ?

Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн хүн гэгддэг О.Батнайрамдал УИХ-ын сонгуулийн 2-р тойрог буюу Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймагт нэр дэвшихээр ажиллаж байсан ч сонгогчид түүнийг огт хүлээж авахгүй, ялагдах нь тодорхой гэдгээ судалгааны дүн, намын гишүүдийн хандлагаас мэдээд маш их сэтгэлээр унажээ.

Иймээс УИХ-д нэр дэвших тойрог хайж ядахдаа “Лу.Гантөмөртэй өрсөлдөнө” гэх жүжгийг бодож олсон байна.

Уг жүжгийн зорилго нь УИХ-ын сонгуулийн 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт УИХ-ын гишүүн, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Сайд, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга Н.Учралаас “зүүгдэж” нэр дэвших буюу эсвэл Лу.Гантөмөр АН-аас жагсаалтаар нэр дэвшвэл, түүнийг муулах маягаар өөрөө МАН-аас жагсаалтаар нэр дэвших гэсэн өчүүхэн хүслээ биелүүлэх явдал ажээ.

О.Батнайрамдалыг Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Дэд Сайдаар ажиллаж байх үед Монгол Улсад анх удаа хэрэглээний шатахуун хомсдож байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн гомдлыг Улсын Дээд Шүүх (УДШ) хэлэлцлээ.

Тодруулбал УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар Ж.Соронзонгийн нэхэмжлэлтэй, Боловсрол шинжлэх ухааны сайдад холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн магадлалтай захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хэлэлцлээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх энэ оны хоёрдугаар сарын 6-нд Ж.Соронзонд холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад шаардлагатай нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулалгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байдаг.

Улмаар УДШ нэхэмжлэгчдийн гаргасан гомдлын дагуу хэргийг хэлэлцэж, “давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжтой” гэсэн үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгов.

Ингэснээр хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Америкт амьдарч байгаад Монголдоо ирээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээ энгэртээ хатгуулж, төрдөө үнсүүлчихээд буцсан, удалгүй эргэж ирээд 2014 онд “Хязгааргүй” киног дэлгэцэнд гаргаж, шинэлэг сайхан бүтээл туурвичихаад дахиад буцсан И.Нямгаваа гэдэг найруулагч бий. Түүний бусад уран бүтээлүүдээс дурдахад “Би чамд хайртай”, “Гарын таван хуруу”, “Гэрлэж амжаагүй явна” гээд найруулагч, зохиолч, оролцон тоглогчоор ажилласан гэхээр хүн бүр сайн мэдэхгүй ч Хүүхэд, залуучуудын театрын дарга асан гэвэл их олон хүн мэддэг байсан. Даанч, ганц Хүүхэд, залуучуудын театр маань бүдгэрэн бүдгэрсээр өнөөгийн хүүхэд, залуучуудад мартагдсан юм гэдэг.

Аан, гэхдээ Хүүхэд, залуучуудын театр эргэн ирж, мөдхөн үүд хаалгаа нээхэд бэлэн болоод байна.

Сануулахад хуучин Хүүхэд, залуучуудын театр нь өнөөгийн “Хүүхдийн 100”-гийн Хаан банкны байранд байдаг байлаа. Шинэ Хүүхэд, залуучуудын театр одоо Сонгино хайрхан дүүргийн V хороо, бүр тодруулбал XXI-р хорооллоор өгсөөд Ханын материалын уулзвараас Баянхошуу руу салж явдаг замд бий. Ард кино театрын барилгыг нурааж буй энэ цаг үед Хүүхэд, залуучуудын театр маань хүүхэд, залуучуудадаа үүд хаалгаа нээхэд бэлэн болж байгаа нь хар бараанаар дүүрсэн энэ нийгэмд гээгээтэй нэгэн сайхан мэдээ боллоо. Аль 1991 оноос хойш шинэчлэх нэрээр зарж эхэлсэн тус театр бууриа сэлгээд 2024 онд ажиллаж эхлэх нь юутай сайхан билээ.

Драмын театрын бөөрөнд байх Хүүхдийн театртай андуурах хэрэггүйг эхлээд сануулъя!

Анх Хүүхдийн төв театр нэрээр 1951 онд 13 жүжигчний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан ч 1991 оны зах зээлийн түйвээн дундуур багаа бүрдүүлсэн найруулагчийн менежментээр түүний өмчлөлд шилжсэн уг театрын барилга нь Хаан банкны төв байр нэртэй байгаа ч утга агуулга нь замхраад удаж байна, яг л өнөөгийн цирк шиг. Ийнхүү замрах хугацаанд театрын уран бүтээлч 100 гаруй хүн ажил, мэргэжил гэж овоглох нэр ч үгүй, амьжиргаа ч үгүй хаягдаж, гудамжинд гарчээ. Театрын дарга асан И.Нямгаваа нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйн харгайгаар урлагтаа үнэнч явсан ахмад ажилчид өнөөдөр ч тэтгэвэртээ гарч чадахгүй “Яая даа, байз!” гээд толгойгоо чичлэн яваа нь тун харамсмаар. Энэ мэт хор хутгасан, найруулсан, жонхууруулсан, хүний хувь тавилангаар наадсан, эрхэлсэн, даварсан, далдайсан гээд тоочоод байвал барагдахгүй биз.

Ямартай ч Монголын ард түмэн Хүүхэд, залуучуудын театр хэмээх хүүхэд, залуучуудад чиглэсэн нэг чинхүү байгууллагаа дахин сэргээж, 850 хүний багтаамжтай, 110 уран бүтээлчийг ажлын байр, нийгмийн баталгаагаар хангахад бэлэн болсон ажлыг Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар хүлээж аваад нээхэд бэлэн болжээ. Замхраад 20 гаруй жил болсон ажил ийнхүү биелэлээ олж, нүдэнд үзэгдэж, гарт баригдаж, бүр дотор нь тухлан суугаад идэр залуу үеийнхэн соён гэгээрэл өөд хөтлөгдөх боломж бүрдсэн нь юутай аятай!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын ерөнхий нарийн бичгийн Д.Амарбаясгалан нар Хотын дарга Х.Нямбаатар болон нийслэлээс сонгогдсон гишүүдтэйгээ Их тэнгэрт уулзаж байна. Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдах байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас хойшилсон. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг уулзалтыг зохион байгуулах гэсэнтэй холбоотойгоор тус бүлэг хуралдаагүй аж. 

Уулзалтын агуулга нь УИХ-ын сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх, жагсаалтад ямар хүмүүсийг багтаах, залуучуудаа хэрхэн оролцуулах, МАН-ын рейтинг аль түвшинд байгаа зэрэг бөгөөд хэн ямар саналтай байгааг мөн уг уулзалтаар сонсох аж.  

МАН нь нэр дэвшихээр горилж буй гишүүдтэйгээ гэрээ байгуулсан бөгөөд бүх тойрогт хийлгэсэн судалгааны дүнг үндэслэнэ гэж буй. Тэгвэл тус судалгааны хариу ч эхнээсээ гарч буй бололтой. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улаанбаатар хотын аварга шалгаруулах Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд гурван насны ангиллаар, хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Тэмцээний I шатны шалгаруулалтад нийслэлийн ерөнхий боловсролын 60 сургуулийн 2660 гаруй сурагч хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцсоноос 33 сургуулийн 56 багийн 896 сурагч II шатанд шалгарсан юм. 

Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээн нь өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих, гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр бие бялдрыг чийрэгжүүлэх, сургалт хүмүүжлийн ажлын чанар, үр нөлөөллийг сайжруулах зорилготой.

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Спорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Мөнх-Эрдэнэ:

Нийслэлийн Биеийн тамир, спортын газар Монголын спорт сонирхогчдын хөгжөөн дэмжигчдийн холбоотой хамтран уг тэмцээнийг анх удаа зохион байгуулж буй. Оролцогч багууд дүүргийн харьяаллын дагуу анхан шатны тэмцээнээс эрхээ авч, шалгарсан багууд өнөөдөр шигшээ тэмцээнд оролцож байна. Ингэхдээ бага насны ангилалд 1-5 ангийн сурагчид РОМ буюу цацагтай бүжиг, Зумбо жүжгийн төрлийг зохиомжилж, дунд (6-9 дүгээр ангийн сурагчид) болон ахлах (10-12 дугаар ангийн сурагчид) насны ангилалд оролцож буй сурагчид РОМ буюу цацагтай бүжиг, НІР НОР жүжгийн төрлийг зохиомжлон өрсөлдөж байгаа юм.

Ерөнхий боловсролын 13-р сургуулийн “Twilight” багийн оролцогчид:

Энэ төрлийн тэмцээн өмнө нь зохиогдож байгаагүй болохоор гимнастикаар хичээллэж байгаагүй юм. Харин энэ тэмцээнд оролцохын тулд гимнастик болон Hip Hop бүжгийн төрлөөр хоёр сар хичээллэж, дүүргээсээ шалгаран шигшээ тэмцээнд өрсөлдөж буйдаа баяртай байна хэмээлээ. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *