Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна
Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш ой хээрийн гал түймэр таван удаа, объектын гал түймэр 2293 удаа бүртгэгджээ. Энэхүү гал түймрийн...
Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш ой хээрийн гал түймэр таван удаа, объектын гал түймэр 2293 удаа бүртгэгджээ. Энэхүү гал түймрийн...
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 11 дүгээр сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 98 гомдол, мэдээллийг шалгав....
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 24-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.663 болжээ....
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргах “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2025-2028 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр...
Гэр бүлээс гадуурх харилцаанаас улбаатай эмгэнэлт хэргүүд ар араасаа олны анхааралд өртөж, нийгмийн сүлжээн дэх бүхнийг шүүдэг “их мэдэгчид” ам хэлээ билүүдэн талцацгааж байна. Гэр бүлийн маргаан, нууц амрагийн харилцаа эцэстээ хүний амь, эрүүл мэндийг хохироож, олон хүүхэд өнчрөл хагацал, хойт эцэг, эхийн гар харах амьдралд ч хүргэж буй билээ. Хамгийн сүүлд л гэхэд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүхийн гэр бүлийн хүчирхийлэл, түүнээс улбаалан хүүгийнх нь олон нийтийн сүлжээнд бичсэн зурвас, эхнэрийнх нь хийсэн хэвлэлийн бага хурал хүмүүсийн анхаарлыг татав. Эвлэрүүлэн зуучлал нэрийн доор шүүхийн шийдвэрийг удаашруулдаг ажиллагааны явцаас болж нэгэн гэр бүлийн амьдралд тохиолдсон харамсалтай явдлыг хэрэг гарсан зургаа болон анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн есдүгээр сард олон нийтийн сүлжээнд бас л “дэнсэлсэн”. Эдгээр хэрэгтэй адил олон нийтийн сүлжээнд цацагдсан, гэхдээ зөрүүтэй мэдээллийн улмаас шүүхийн эцсийн шийдвэрийг буруу нийтэлсэн нэгэн хэргийг уншигчдадаа сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэе. “НӨХРӨӨСӨӨ САЛААД ӨӨР ХҮНТЭЙ СУУВАЛ НЭР МУУТАЙ БОЛООД ЗОГСОХГҮЙ ХӨРӨНГӨӨС НЬ АВЧ ЧАДАХГҮЙ” Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэн Ч.Оюунтуяа, Б.Цэвээнпүрэв нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх өнгөрсөн сарын 8-нд эцэслэн шийдвэрлэж, шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Эл хоёр хүн тус сумын иргэн Г.Б-ыг хордуулж тарчлаан амийг нь хохироохыг завдсан хэрэгт холбогдсон юм. Хар багаасаа нэг голд тоглож өссөн залуусын нэг нь эхнэр авч, Ч.Оюунтуяатай амьдралаа эхлүүлээд олон жилийг өнгөрөөж. Нөгөө нь гэргий буулгаж чадалгүй, ганц биеэр явсаар 40-өөд насны босгоор алхжээ. Г.Б-ынх дөрвөн ч хүүхдийн зулай үнэрлэсэн өнөр айл болж, найз Б.Цэвээнпүрэвийнхтэйгээ айл саахалт нутаглан, эргэх дөрвөн улиралд мал ахуйгаа эргүүлэн амьдарцгаадаг аж. Ийн хорвоогийн шар нар, бор хоногийг өнгөрөөж байхдаа найз Б.Цэвээнпүрэв нь айлын эхнэр Ч.Оюунтуяатай эр, эмийн харилцаатай болсныг авааль нөхөр Г.Б нь мэдэлгүй олон жилийг өнгөрөөсөн юм байна. Улмаар нийлж сууя гэдэгтээ тулж л дээ. Энэ талаараа Б.Цэвээнпүрэв мэдүүлэгтээ “Бид хайр сэтгэлийн холбоотой бөгөөд би Ч.Оюунтуяаг нөхөр Г.Б-аас салчих. Хоёулаа хамт амьдаръя гэж хэд хэдэн удаа хэлж байсан. Тэгэхэд миний хайртай хүн болох Ч.Оюунтуяа “Нөхрөөсөө салаад өөр хүнтэй суусан гэж нутаг усны хүмүүст нэр муутай болчихно. Бас салчихвал байгаа хөрөнгөөс нь авч чадахгүй” гэж хэлээд нөхрөөсөө салдаггүй байсан. Бид хайр сэтгэл, эр, эмийн дотно харилцаа үүсгээд ойролцоогоор 10 гаруй жилийн хугацаа өнгөрч байна. Ч.Оюунтуяатай сардаа ганц удаа уулзаад, ихэвчлэн гар утсаар харилцдаг, чаталдаг, ярьдаг байсан юм. Намайг ашиглаж, өөрөөсөө холдуулахгүйн тулд худлаа, үнэн хэлдэг болсон. Надтай ханилж сууна гэдэг нэрээр олон жил хуурч явсан, одоо хамгийн сүүлд хэрэгт оруулаад намайг ашиглаад дуусаж байна. Өөрөөр хэлбэл, “Би чамд хайртай. Надаас битгий холд” гээд явуулдаггүй. Салаад хүрээд ир гэхээр “Үгүй, нутаг усны хүмүүс муу хэлнэ” гэдэг байсан” хэмээн мэдүүлэг өгсөн байв. ӨӨРИЙГ НЬ ХӨНӨӨХ ТАЛААР ЯРИЛЦАЖ БАЙХЫГ СОНССОН Ч АЖИГГҮЙТСЭНЭЭС АМИА АЛДАХ ШАХАВ Г.Б нь Ч.Оюунтуяатай ханилаад 17 жил болж, 10-16 насны дөрвөн хүүхэдтэй болжээ. 2023 оны хаврын нэг өдөр сумын төв ороод нэлээд орой болсон хойно буцаж ирэхдээ эхнэр нь багын найзтай нь гэртээ хамт байхыг анх мэдсэн аж. Тэд ч “Анх удаагаа ийм явдал боллоо” хэмээн Г.Б-д ойлгуулж, найз нь уучлал гуйгаад явжээ. Түүнээс хойш Б.Цэвээнпүрэв урьдын адил найз нөхдийн харилцаатай, бие биенийхээрээ орж гардаг, хааяа лонх хатуу дарсны бөглөө хамт мултлах тохиолдол ч бишгүй л байсан гэнэ. Эхнэрээ багын найзтай нь харилцаатай болсныг дээрх байдлаар мэдсэн ч түүнээс хойш Г.Б ажиг сэрэггүй байснаар амиа алдах шахаж. Уг нь түүнийг хорлох гэж байгаа талаар эхнэр нь нэг хүнтэй утсаар ярилцаж байхыг Г.Б сонссон юм байна. Хохирогч Г.Б мэдүүлэгтээ “2023 оны есдүгээр сарын сүүлчээр манайх намаржаандаа байхад эхнэр маань нэгэн хүнтэй утасныхаа чанга яригч дээр тавиад ярилцсан. Би тухайн үед гэрийн гадна мотоциклоо засаад сууж байсан юм. Эхнэр ч намайг хонинд явсан гэж бодсон бололтой байсан. Энэ үед цаадах хүн нь “Танай нөхрийг алмаар байна. Хулганын хор өгөөд алчихъя” гэсэн. Тэгэхэд эхнэр “Манай хүн юмны амтыг сайн мэддэг, яаж өгч болдог юм” гээд утсаа тасалсан. Тэр дор нь гэрт ороод эхнэрээс “Хэн намайг ална гээд байгаа юм бэ” гэхэд “Б.Цэвээнпүрэвтэй утсаар ярьсан. Би юу гэж нөхрөө хөнөөх вэ, олон жил ханилчихаад юу гэж ингэдэг юм” гэж хэлээд намайг үнссэн” гэж өгүүлсэн байна. Г.Б эхнэрээ ийнхүү өөр хүнтэй дотно харилцаатай болсныг мэдсэн ч дөрвөн хүүхдээ мэдчих вий, хүүхдүүдээ өнчрүүлэхгүй гэж бодон дуугүй өнгөрөөсөн бололтой. ХОРТОЙ АРХИ, УНДАА УУСАН Ч АМЬД ҮЛДЭВ Үүнээс хойш нэг жил өнгөрсний дараа буюу 2024 оны есдүгээр сарын нэгэн өдөр Г.Б-ын хамраас гэнэт цус гарч, огт тогтохгүй байснаас гадна улаан хүрэн зүйлээр бөөлжсөн тул сумынхаа эмчид ханджээ. Эмч ирээд анхны тусламж үзүүлээд өөр яаралтай дуудлагад явсан гэнэ. Ингэхдээ цус тогтоох тарилга үлдээжээ. Түүнийг нь ахаараа тариулаад, маргааш нь сумын эмч аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна. Аймагтай найм хоног эмчилгээ хийлгээд дээрдэхгүй байсан тул Улаанбаатар руу явж, УНТЭ болон Цэргийн төв эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлснээр бие нь сайжирчээ. Хохирогч Г.Б “Надад ямар нэг суурь өвчин, эмгэг байгаагүй. Аймгийн эмнэлэгт хэвтэхэд миний хамраас цус гараад тогтохгүй, амаар гараад болохгүй байсан. Аймгийн нэгдсэн эмнэлэгт 10 хоноод гарсан. Ингэж гараад гэртээ очоод удалгүй дахиад цус гараад, цус тогтоох тариа хийлгэж байж гайгүй болсон. Тиймээс Улаанбаатар хот руу яаралтай явж үзүүлэн, шинжилгээ хийлгэсэн. Эмчилж байсан эмч минь хүртэл цус тогтоох тариа хийчихээд байхад дахиад цус гараад байгааг гайхсан. Хотод очоод эмнэлэгт 7-10 хоносон. Хотод эмнэлэгт хэвтэж байтал дүү минь “Эхнэр чинь хулганын хор өгсөн байна. Тарианд хийж өгчээ” гэж надад хэлсэн. Би Ч.Оюунтуяа, Б.Цэвээнпүрэв нарыг надад хулганын хор, уксус өгсөн гэдгийг мэдээгүй. Энэ хоёр хүнд үнэхээр гомдолтой байна. Малаа хариулаад явж байсан хүнийг энэ хоёр хүн хөнөөхөөр завдсан” хэмээн Увс аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үеэр мэдүүлжээ....
Сэтгүүлч, судлаач, Аюулгүй байдал судлалын Доктор, (Ph.D) Ж.Цэсэнгийн “Үндэсний аюулгүй байдлыг хангахад олон нийтийн хэвлэл мэдээллийн оролцоог нэмэгдүүлэх нь”...
Сүүлийн үед банк болон санхүүгийн байгууллагын нэрийг ашиглан иргэдийг төөрөгдүүлж, хууль бусаар мөнгө залилан авах тохиолдол гарч буйг Цагдаагийн байгууллагаас...
2025 оны 11-р сарын 11–24-ний хооронд улсын хэмжээнд нийт 112 иргэн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж авчээ. Энэ хугацаанд...
Nura эрт илрүүлгийн төв урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг Монгол Улсад шинэ түвшинд хүргэх зорилгоор АНУ-д төвтэй эрүүл мэндийн Mederva Health компанитай хамтран ажиллахаар хамтын...
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргах “Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2025-2028 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр...