Н.Учрал: Барилга эзэмшигчдийн мэдээллийг нийтэд ил тод байршууллаа

0

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын дүгнэлтийг нийтэд ил болгосон талаар ЦХХХ-ы сайд Н.Учрал танилцууллаа. Тэрбээр “”Шилэн” ажиллагааны хэрэгжилтийн хүрээнд барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын дүгнэлт, барилга эзэмшигчдийн мэдээллийг shilen.gov.mn-д байршууллаа. Барилга хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хүртэлх улсын комиссын нийт 8404 дүгнэлт ирүүлснийг shilen.gov.mn-д өнөөдрөөс ил тод байршуулж байна.

Улсын комисс 15 жилийн хугацаанд аймгуудад нийт 4721 дүгнэлт, нийслэлд 3683 дүгнэлт гаргажээ.

Мөн 2004-2023 онд архитектур төлөвлөлтөд орсон 11668 барилга, 3941 эзэмшигчийн мэдээллийг ил болгож байна.

Shilen.gov.mn-д одоогоор 750 мянган мөр өгөгдлийг нээлттэй болгосон. Эдгээр нээлттэй өгөгдлүүдийг машинд уншигдах байдлаар дата болгож, хувийн хэвшил болон төрийн байгууллагуудад шийдвэр гаргалтанд ашиглах нөхцлийг бүрдүүлж байна.

Мөн өнөөдөрийн хуралдаанаар автотээврийн хэрэгслийн хяналт удирдлагын бүртгэлийн санг нэгтгэх ажлын хэсэг байгуулсан. Тодруулбал, автомашин гаалиар орж ирэх, улсын дугаар аваад замын хөдөлгөөнд оролцох бүх үе шатын мэдээллийг хооронд нь холбох, нийт машины өгөгдлүүд дээр суурилан түгжрэл төвлөрлийг бууруулах зорилгоор хяналт удирдлагын нэгдсэн системийг зохион байгуулалтад оруулах ажлын хэсэг байгуулж, энэ ажлыг хэсгийн миний бие ахлан ажиллахаар боллоо.” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *