УЕПГ: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн

0

Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх рүү шилжүүлсэн байсан ч яллагдагч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу буцаан татсан талаар өмнө нь мэдээлж байв. Тэгвэл өнөөдөр /2023.08.24/ нийслэлийн Прокурорын газраас 69 хүнд холбогдох найман хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн талаар мэдээллээ.

Тухайлбал, Улсын их хурлын гишүүн асан Т.Ариурсайхан, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг нарын 11 хүн, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.М, Б.Ж нарын зургаан хүн, Гашуун сухайт дахь гаалийн газрын улсын байцаагч болон Хил хамгаалах байгууллагын албан тушаалтнууд холбогдсон 22 хүнд холбогдох хэргүүд шүүхийн шатанд байна.

Ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 24, мөрдөн байцаалтын 13 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ба хоёр хэрэг прокурорт хянагдаж байна гэсэн юм.

Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргийг шалгах, шийдвэрлэх ажлын хэсгийг 2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр байгуулсан. Уг ажлын хэсэг нийт 61 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж,  нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох, нүүрс худалдах, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдэд улс төрд нөлөө бүхий 13, хил, гааль, Авто тээврийн үндэсний төв, Төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан 87, хувийн компанийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, хувиараа нүүрс тээвэрлэдэг 35, гадаад улсын гурван иргэн нийт 138 хүнийг яллагдагчаар татаж, гэрчээр 12.994 хүнийг асууж мэдүүлэг авсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13,8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, нэр бүхий яллагдагч нарын 97 үл хөдлөх эд хөрөнгө, 49  тээврийн хэрэгсэл, таван газар, хоёр хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 43 хуулийн этгээдийн арилжааны банк дахь дансны зарлагын гүйлгээ, дөрвөн иргэний 3,2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаас, бондын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *