АВЛИГА, АЛБАН ТУШААЛТАНТАЙ ХОЛБООТОЙ 6 ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ
Хамрах хугацаа: 2023 оны 9 дүгээр сарын 18-наас 22-ны өдөр
Хяналт тавьсан мөрдөн байцаалтын нийт хэрэг: 2542
Яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн нийт хэрэг: 232
- Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 128,
- Өмчлөх эрхийн эсрэг 64,
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 13,
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13,
- Хүний амьд явахын эсрэг 6,
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2,
- Авлига, албан тушаалтантай холбоотой 6 хэрэг.
Тухайлбал:
– Нийслэлийн мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын цэгийн хорио цээрийн улсын байцаагч Э.Х нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа иргэн Ц.Э-гээс шан харамж шаардаж, өөрт давуу байдал бий болгосон гэх;
– Иргэн Г.Ж, Б.Ц, П.Г нар нь Дорнод аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлосон, Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан мөнгөн ус ашигласан, хадгалсан гэх;
– Орхон аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Ц нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, бусдаас хахууль авсан гэх хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн байна.