Холбоочид ур чадвар, авхаалж самбаагаа сорив

0

Онцгой байдлын баг тамирчид, цэргийн холбоочдын мэргэжлийн цогцолбор тэмцээнд амжилттай оролцлоо. Зэвсэгт хүчний Жанжин штаб зохион байгуулж нийт 16 багийн 80 гаруй тамирчин, офицер ахлагч өрсөлдөв. Тэмцээнийг хурдач радиотелеграфчин, цэргийн холбоочдын мэргэжлийн цогцолбор дасгал, радио илрүүлэлтийн “үнэг агналт”, GPS ашиглан зүг чиг, байрлал олох, электроникийн мэргэжилтэн гэсэн зургаан төрлөөр зохион байгуулсан юм.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Мэдээллийн аюулгүй байдал, программ хангамж хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ж.Одгарав, кибер системийн төрөлд хувийн дүнгээр 92 оноо авч II байр эзэлсэн байна. Үндэсний аврах бригадын аврагч холбоочин, ахлагч Б.Билгүүн хурдач радиотелефафчин төрөлд амжилттай оролцон радиотелеграфчны I, ахлагч П.Хонгорзул II зэрэг авч амжилтаа ахиуллаа. Харин Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Отгонбаяр III зэрэг хүртэж, харин багаараа долоодугаар байрт жагсав.

Цэргийн холбоочин гэдэг бүх мэргэжлийн гол зангилаа болдог онцлогтой алба. Тиймээс энэхүү тэмцээнд оролцох нь цэргийн холбооны үндсэн арга техникээс суралцах, мэргэжлийн ур чадвараа сорих онцгой ач холбогдолтой. Түүнчлэн аль төрөлд анхаарал түлхүү хандуулахыг чиглүүлэх сургууль болж өгдгөөрөө онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *