Аутизмтай сурагчийг тэгш хамруулан сургаж буй багшийг дэмжин туслах төслийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

0

Монголын Аутизмын Холбоо болон Боловсролын ерөнхий газар хамтран “Аутизмтай сурагчийг боловсролд тэгш хамруулан сургаж буй багшийг дэмжин туслах нь” төсөлд хамрагдах төрийн өмчийн ерөнхий боловсролын есөн сургуулийн сонгон шалгаруулалтыг зарлажээ.

Тус холбооноос 2023 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2024 оны нэгдүгээр сарын 5-ны хугацаанд хэрэгжүүлэх гэж буй “Аутизмтай сурагчийг боловсролд тэгш хамруулан сургаж буй багшийг дэмжин туслах нь” төслийн хүрээнд АНУ-ын Фулбрайт хөтөлбөрийн мэргэжилтэн багш уригдан ирж, Улаанбаатар хотын есөн дүүргийн сонгогдсон есөн сургуульд ажиллаж, аутизмтай сурагчийг ангидаа тэгш хамруулан ажиллаж буй есөн багшийг мэдлэг, арга зүйгээр ажлын байран дээр нь хангах юм.

Ингэснээр

  • төсөлд хамрагдсан багш нь аутизмтай сурагчид зориулсан ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, хөтөлбөрийн тохируулга хийх, анхан шатны ба явцын үнэлгээ хийх, хэрэглэгдэхүүн бэлтгэх талаарх мэдлэг чадвараа сайжруулж,
  • төсөлд хамрагдсан багшийн аутизмтай сурагч нь тохируулгатайгаар боловсролд тэгш хамрагдах нөхцөлөөр хангагдах төдийгүй,
  • сургуулийн ба ангийн хамт олонд эергээр нөлөөлж,
  • тухайн багшийн ажилладаг сургууль дүүрэгтээ жишиг сургууль болж, дүүргийнхээ хэмжээнд төслийн хүрээнд олж авсан мэдлэг, туршлагаа түгээн дэлгэрүүлэх юм.

Төсөлд хамрагдах сонирхолтой сургуулиуд 2023 оны аравдугаар сарын 31-ний 18:00 цагаас өмнө ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.

Төсөлд хамрагдах үндсэн нөхцөл: аутизмтай сурагч нь “аутизмын хүрээний эмгэг” буюу F.84 гэсэн АЛБАН ЁСНЫ ОНОШтой байх.

Боловсролын Ерөнхий Газар

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *