Ч.Ундрам: СЗХ-ны төлөөллүүд банк бустай хамааралтай болчихсон. Тэгээд арилжааны банктай нийлж мөнгө хүүлдэг
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Санхүүгийн зохицуулах хорооны төлөөллүүд банк бустай холбоо хамааралтай болчихсон. Тэгээд арилжааны банктайгаа нийлээд мөнгө хүүлээд байна. Энэ асуудлыг заавал анхаарах ёстой” гэх байр суурийг илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
-Банк санхүүгийн байгууллагын асуудалд анхаарахгүй юм уу. Энд байгаа хэдэн хулгайч гээд бид л балбуулаад байдаг. Харин банк бусын эзэд л баяжиж байна. Мөнгө сааж хүмүүсийн амьдралыг сүйрүүлж байна
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
-Банк бустай холбоотой асуудалд Санхүүгийн зохицуулах хорооноос арга хэмжээ авах ёстой. Санхүүгийн зохицуулах хорооны төлөөллүүд банк бустай холбоо хамааралтай болчихсон. Тэгээд арилжааны банктайгаа нийлээд мөнгө хүүлээд байдаг гэсэн асуудал яригдаж байгаа. Энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хороон дээр зайлшгүй ярилцах шаардлага тулгараад байна гэв.