Ерөнхий сайд асан Сү.Батболдын хууль бусаар эзэмшилдээ авсан байж болзошгүй Лондон дахь үнэтэй барилгын хэргийг ОУ-ын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум нийтэлжээ

0

Английн Лондон хотын төвд байрлах “The Knightsbridge Apartments” хэмээх усан сан, рашаан сувилал, фэншүй цэцэрлэгт хүрээлэн бүхий 4-8 сая ам.доллараар зардаг тансаг зэрэглэлийн орон сууцны барилгыг Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд 2006 онд худалдаж авсан тухай Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас нийтэлсэн оффшор санхүүгийн талаарх “Pandora Papers”-д нийтэлжээ.

Тодруулбал,2020 оны арваннэгдүгээр сард Их Британийн дээд шүүхээс Ерөнхий сайд асан Сү.Батболдын эсрэг “The Knightsbridge Apartments”-ын байрнуудад хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Гэвч тэрбээр нэг байрыг нь 2017 онд тодорхой хэмжээний хэлцлээр зарсан бол 2018 онд үлдсэн нэг байрыг зарж борлуулсан байна.

Харин Сү.Батболдын өмгөөлөгч хэлэхдээ,Ерөнхий сайд асан хувиараа бизнес эрхэлдэг байхдаа тухайн байрыг хууль ёсны дагуу худалдаж авсан. Тэгээд зарсан. Одоо тэр Их Британид ямар ч хөрөнгө эзэмшдэггүй” гэжээ.

Харин “Pandora Papers”-д нийтэлснээр бол Монголын прокурорууд олон улсын хуульчдын багийг ашиглан Англи, Хонконг, Жерси, Сингапурын шүүхээс Сү.Батболд болон шүүхийн баримт бичигт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нэрлэгдсэн хүмүүст 70 сая ам.доллараас давсан хөрөнгийн хахууль өгснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчид баталдаг хэмээн бичсэн байна.

Үүнд Сү.Батболдын өмгөөлөгч “Монгол Ардын Нам, түүний удирдлага, тэр дундаа Сү.Батболдын нэр хүндэд сэв суулгах зорилготой зохион байгуулалттай ажиллагаа явж байна. Энэ бол үндэслэлгүй худал мэдээлэл” хэмээн буруутгасан тайлбар өгсөн байна.

Ийнхүү Нью-Йоркийн шүүх Сү.Батболдын АНУ дахь хөрөнгийг битүүмжлэхээс татгалзсан бөгөөд Сү.Батболдын төлөөлөгч ч “дээрх хэргийг хангалттай үндэслэлгүй тул ийнхүү шийдвэр гарсан. Шүүгдэгч нар Монгол Улсын шүүхээр хэрэг шийдэгдэх хүртэл эд хөрөнгийг худалдах, бусдад шилжүүлэхгүй байхаар тохиролцсон нь шүүхийн шийдвэр гаргах шаардлагагүй гэж тус улсын прокурорын байгууллагад ажиллаж буй хуульчид хэлсэн” гэсэн юм. Ийнхүү Сү.Батболдын Лондон дахь их хэмжээний хөрөнгийн хэрэг намжсан ч Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумаас тус хэргийг “маш ноцтой хэрэг” хэмээн тодотгон нийтэлж байжээ. 

Эх сурвалж: Nickei Asia

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *