ЭСРЭГ-ТЭСРЭГ: Станцыг гацаагч…
ОХУ манай улсад нийлүүлдэг цахилгаан эрчим хүчнийхээ хэмжээг багасгахаар боллоо. Тиймээс Монгол улс цахилгаанаа хязгаарлахаас өөр аргагүй боллоо гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн лхагва гаригт мэдэгдсэн. Харин удалгүй ОХУ-аас цахилгаан хязгаарлахгүй гэдгээ мэдэгдсэнээр Монголчууд тоггүй болох нөхцөл байдлаас түрдээ ангижирлаа. Цахилгаан эрчим хүчний хараат байдалтай холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн нар байр сууриа илэрхийллээ.
Ерөнхий сайд асан С.Баяр: Цахилгааны хомсдол гэхээр ИБУИНХУ-ын M Power LLC-н төсөл санагддаг. Шивээ Овоо дээр 750 МВТ (манай нийт хэрэгцээний 1/2) Цахилгаан станц хөрөнгөө босгон 2017-2020 онд барина. 1 кВт-ых нь үнэ 0.069 $. Нүүрсний усны нуурыг цэвэршүүлж ундных болгоно. Цахилгаан станц түшиглүүлж том хүлэмж барина гэх мэт үүрэг бүхий гэрээнд гарын үсэг зуръя гэж байсан. Ц.Даваасүрэн сайд байх үед энэ төсөл гэнэт нурсан. Яагаад гэж би асуусаар 5 жил боллоо…
Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн: Бидэнд занар байна. Нефть, нүүрс байна. Тэгсэн мөртлөө эрчим хүчний хараат. Би 2024 онд баларна шүү гэдгийг Эрчим хүчний сайд байхдаа зөндөө хэлсэн. Тийм учраас одоогийн ашиглалтанд орж байгаа баттерей хуримтлуурын станц, ТЭЦ-4-ийг 100 мвт-аар өргөтгөж өгсөн. Ингээгүй байсан бол өнөөдөр бүр гал алдаад суух байсан. Том станц хийчихье гэхээр мөнгөө гаргадаггүй.
Эх сурвалж:Newspress.mn