Манай улсын нийт зээлийн өрийн үлдэгдэл ₮27 их наяд болж, өмнөх оны мөн үеэс ₮4 их наядаар өсжээ

0

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний 11 сарын үзүүлэлтийг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос өнөөдөр танилцууллаа.

Мөнгөний нийлүүлэлт 35.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.1 их наяд төгрөгөөр буюу 29.4 хувь өссөнийг ҮСХ-ны Мөнгө, санхүү үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар хэлэв.

Үргэлжлүүлэн тэрбээр “Мөнгөний нийлүүлэлт өсөхөд  

  • Төгрөгийн харилцах хоёр их наяд төгрөгөөр
  • Валютын харилцах 2.2 их наяд төгрөгөөр
  • Төгрөгийн хадгаламж 3.6 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Төгрөгийн хадгаламж 15.9 их наяд төгрөг байгаагаас 85.7 хувь нь иргэдийнх, 14.3 хувь нь аж ахуйн нэгж байгууллагынх эзэлж байна.

Нийт зээлийн өрийн үлдэгдэл 26.9 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 4.2 их наяд төгрөгөөр буюу 18.5 хувь өссөн. Иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 3.8 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна. Хувийн байгууллагын зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 441.9 тэрбум төгрөгөөр өсжээ.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 57.9 хувь нь иргэдийнх, 41.1 хувь нь хувийнх, 0.4 хувь нь төрийнх, 0.6 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх байгаа юм.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийг зээлийн ангиллаар нь авч үзвэл: 

  • 87 хувийг хэвийн зээл
  • 5 хувийн анхаарал хандуулах зээл
  • 8 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж буй. 

Чанаргүй зээл 2.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 187.9 тэрбум төгрөгөөр буюу 7.9 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан” гэлээ.

зураг

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *