Гал түймрийн голомтоос 8-13 насны дөрвөн хүүхдийг эсэн мэнд аварчээ
Төв аймаг, Батсүмбэр сум Мандал багийн Уйлант 2 дугаар гудамжинд “байшин шатаж байна” гэсэн дуудлагыг 01 дугаар сарын 07-ны өдрийн 14:16 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг үүдний амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
Гал түймрийн голомтоос М/13 настай, эмэгтэй/, Т/11 настай, эрэгтэй/, Т /7 настай, эрэгтэй/, Д /8 настай, эрэгтэй/ нарыг аварч гаргажээ.