“Холо лэ байна” дууны утгыг алдагдуулсанд эмзэглэж байна

0

Буриад зон олны өв дамжиж ирсэн түүх, уран бүтээл гажуудах эрсдэлд ороод байгаа талаар иргэн мэдээлэл хийв.

Тодруулбал, Буриад ардын дуу “Холо лэ байна” дууг А.Хишигдалай, Гинжин нар хамтран “Хадын оройгоор” гэж нэрлээд орчин үеийн хэв маягт оруулан дуулснаа өнгөрсөн долоо хоногт олон нийтэд цацсан. Гэсэн ч тус уран бүтээл нь тухайн дууны амин сүнсийг эс ойлгож, агуулгыг өөрчлөн дуулсан нь Буриад зон олны бухимдлыг төрүүлээд байсан юм. Ингээд зарим иргэд өнөөдөр хэвлэлийн хурал зарлан мэдээлэл хийсэн юм. 

Иргэн:

-Дууны утгыг ойлголгүй ингэж дуулсан нь бидний шархыг хөндсөн асуудал болсон. Бид “Холо лэ байна”  гэх дууг сонсохоор л уйлчих гээд байдаг. Бидний аав ээж, эмээ өвөө минь жалганд буудуулж амиа алдсан хар үйл явдыг эс ойлгож, ийм байдлаар дуулж болохгүй. 

Энэ дууг дуулсан залуу дуучдад нэг талаараа талархаж байна. Гэвч яг тэр утгаар нь дуулсан бол олон зүйл ярихгүй байсан. Утга нь тэр чигтээ өөрчлөгдсөн юм. Үндэстэн, ястнуудад эрхэмлэж явдаг зүйл гэж бий. Бид хэн байгаад, хэн болоод явж байгаа билээ. Тийм байхад ёс заншлыг минь эвдэж байгаад эмзэглэж байна. Гэхдээ бид бас энэ түүх, урлагаа сурталчлан таниулах шаардлагатай гэдгийг давхар сануулсан үйл явдал боллоо. Алтаргана наадмаа угтаж бид энэ сард урлаг соёлоо таниулах дуун цэнгүүнийг зохион байгуулахаар болсон гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *