Таксины жолооч М.Сайнжаргал: Тав дахь хүүгээ эх барьж авлаа гэж баярлаж байгаа, эмнэлгээс гарахад нь хүргэж өгнө

0

Таксины жолооч М.Сайнжаргал: “Таван шарын тэнд хоол идчихээд гараад иртэл нэг охин уйлаад такси олдохгүй зогсож байсан. Би зогсоод аваад явж байтал “ахаа би төрөх гээд өвдөөд байна” гэсэн. Тэр үед сандраад эхнэр лүү залгаад асуутал удахгүй төрөх гэж байгаа юм байна гэж хэлсэн. Төв шуудангийн урд явж байтал “бие заслаа гээд буусан. Араас нь буутал “ахаа хүүхдийн толгой нь гарчихлаа” гэхээр нь би ч сандраад куртикээ тайлаад дэвссэн. Замын хажууд явж байсан нэг охин надтай туслаад хүүхдийг эсэн мэнд төрүүлсэн. Ах нь өөрөө дөрвөн хүүтэй. Зам дээр дахин нэг хүү эх бариад таван хүүтэй л боллоо. Одоо эмнэлгээс гарахад нь гэрт нь хүргэж өгөх бодолтой байна”.

Бичлэгээр үзэх:

https://youtu.be/VXsqoDxAuIw?si=hSqKjDl8Lsyv9hsQ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *