Таксинд явах зөвшөөрлийг 3-10 сая төгрөгөөр авна. Зөвшөөрөлгүй бол 5-50 сая төгрөгөөр торгоно

0

Улаанбаатарт хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг такси үйлчилгээтэй холбоотой хуулийн зохицуулалтын талаарх мэдээллийг хүргэлээ.

Тэрбээр “2024 оны аравдугаар сарын 15-наас эхлэн такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болж байгаа. Шинэ тусгай зөвшөөрлийн дагуу такси эрхлэх тусгай зөвшөөрөлд шаардлагууд тавьсан. Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу 3-10 сая төгрөгийн төлбөр төлнө. Энэ төлбөр нь нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрнө.

Хэрэв тусгай зөвшөөрөл авалгүй такси үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд иргэнийг 5 саяар, аж ахуй нэгжийг 50 сая төгрөгөөр торгох ийм шинэ санкц орж ирж байна. Тусгай зөвшөөрлийн хүрээнд үйлчилгээ эрхлэхдээ хувиараа такси эрхлэгч, такси үйлчилгээ эрхлэгч компаниудтай нэгдээд явах бололцоог бүрдүүлж өгнө.

Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн мэдээллийн санд сүүлийн таван жилд такси үйлчилгээтэй холбоотой нийт 3119 гэмт хэрэг бүртгэгдсэн.
Үүний дийлэнх буюу 2940 гэмт хэрэг нийслэлд бүртгэлтэй байна. Тус гэмт хэргийн 2636-д таксины жолооч холбогдож, зорчигчид аюул учруулсан байгааг онцгой анхаарч, цэгцлэх зайлшгүй шаардлагатай байна.

Иргэдийн мэдэхээр хувийн такси үйлчилгээ бохир заваан, мөнгө нэмж авдаг, жолоочийн харилцаа хандлага муу, хамгийн ноцтой нь такси гэмт хэргийн үүр уурхай болсон тул дээрх хуулийн заалтаар энэ асуудлыг цэгцлэхийг зорьж байна гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *