Харуки Муракамигийн цар тахлын үеэр бичсэн зохиол худалдаанд гарлаа

0

Өнгөрсөн долоо хоногт нэрт зохиолч Харуки Муракамигийн шинэ ном худалдаалагдаж эхэлсэн билээ.

Англиар “The City and Its Uncertain Walls” (Хот ба түүний тодорхойгүй хана хэрмүүд) нэртэй уг ном нь түүний зургаан жилийн дараа гаргаж буй шинэ бүтээл юм.

Токио хотын нэг номын дэлгүүр Муракамигийн номыг худалдаалж эхлэх цагийг том LED дэлгэц дээр тоолж, гадаа нь олон зуун уншигч дугаарлан хүлээж байв.

Энэ үеэр тэдгээрийн зарим нь авсан номоо нэг шөнийн дотор уншиж дуусгасан бөгөөд 24 цагийн турш ажмлладаг кофе шопт ном уншиж суугаа хүмүүсийн зураг сошиал ертөнцөд тараад байсан юм.

Шинэ номоо Мураками цар тахлын гурван жилийн хугацаанд бичжээ.

661 хуудастай уг ном гурван бүлэгтэй бөгөөд гол дүрийн баатрын өсвөр наснаас дунд нас хүртэлх түүхийг өгүүлдэг аж. Цар тахлын үед бичигдсэн тул хүний ганцаардал, бусдаас тусгаарлагдсан амьдралын тухай зохиолд гардаг байна.

“Энэ номоо би Японд коронавирусийн тахал эхэлж байсан 2020 оны гуравдугаар сард бичиж эхэлснээсээ хойш бараг гурван жилийн дараа дуусгалаа” гэж 74 настай Мураками шинэ номынхоо өмнөтгөлд бичжээ.

Гурван жил бол түүний хоёр номын хооронд зарцуулж байсан хамгийн урт хугацаа биш бөгөөд 40 орчим жил үргэлжилсэн уран бүтээлийн замналынхаа хугацаанд тэр 14 роман, хэд хэдэн богино өгүүллэгийн түүвэр бичсэн нь дэлхий даяар 50 гаруй хэлээр хэвлэгдсэн юм.

Гэхдээ түүний сүүлийн ном Японд маш эрэлттэй байна. Номын эхний хэвлэлтийн 300,000 хувь нь эхний долоо хоногт дууссан тул хоёр дахь хэвлэл хийх болсныг Шинчоша хэвлэлийн газар мэдээлжээ.

Түүний өмнөх ном 2017 оны хоёрдугаар сард хэвлэгдсэн “Killing Commendatore” романы хоёр боть нь тус бүр 700,000 ба 600,000 хувь хэвлэгдэж байсан юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *