“COVID-19”-ийн эхэн үед хэрэглэж байсан гидроксихлорокин эм нь 17 мянган хүнийг үхэлд хүргэсэн байж магадгүй
“COVID-19” тахлын эхний давлагааны үеэр зургаан улсад хумхаа өвчний эсрэг гидроксихлорокин эмийг хэрэглэсэн нь 17 мянган хүнийг үхэлд хүргэсэн байж магадгүй талаар Францын микробиологич Дидье Раулт мэдээлжээ.
Уг эмийг “COVID-19”-ийн ид давлагааны үеэр эмчилгээнд ашиглаж байсан.
Олон улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүд түүний “COVID-19”-ийн эсрэг үр дүнтэй болохыг нотлох судалгаа, шинжлэх ухааны нотолгоо дутмаг байгааг тэмдэглэсэн тул эмийг хэрэглэх эсэх нь нэлээд маргаан дэгдэж байсан.
АНУ-ын Хүнс, эмийн захиргаа (FDA) 2020 оны гуравдугаар сард гидроксихлорокиныг (HCQ) “COVID-19”-ийн эсрэг яаралтай хэрэглэх зөвшөөрлийг олгосон боловч зургаадугаар сард цуцалсан байна. Энэ эм нь зүрхний хэмнэлийн гажиг зэрэг ноцтой гаж нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ.
Францын Лион хотын эмнэлгийн системийн эмчилгээний профессор Жан-Кристоф Лега тэргүүтэй судлаачид 2020 оны гуравдугаар сараас 2020 оны долдугаар сар хүртэл Франц, АНУ, Бельги, Итали, Испани, Туркт хийсэн судалгааг судалжээ.