46 настай эрэгтэй согтуугаар машин жолоодож, хамт зорчиж явсан 7 настай охин амиа алджээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 цагийн үед “Сэлэнгэ аймгийн Баянгол сумд зам тээврийн осол гарч, хүн нас барсан байна” гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 46 настай, эрэгтэй М нь Porter маркийн автомашиныг жолоодож яваад онхолдож, машинд зорчиж байсан 7 настай, эмэгтэй хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.
Урьдчилсан байдлаар жолооч М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоод байгаа аж.
Иймд жолооч Та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг ЦЕГ-аас онцгойлон анхаарууллаа.