О.Номинчимэг: Таксины зөвшөөрөлгүй жолооч нарыг 5-50 сая төгрөгөөр торгоно гэх журмыг эргэн харна
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэгээс цаг үеийн асуудлаар зарим зүйлсийг тодруулав.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг:
-Улаанбаатар Захирагчийн ажлын алба болон дүүргүүд өөрсдийн эзэмшлийн газартаа цас цэвэрлэгээ, давс цацах асуудлаа хариуцаж байгаа. Дүүргийн тамгын газраас бүхий л мэдээллээ өгч байгаа. Давс бодисын найрлага хэвийн байгаа. Дүүргийн иргэддээ түргэн шуурхай ажиллах үүднээс хүн хүч, төсөв мөнгөө энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хариуцаж явахаар болсон. Давс бодисын нөөц байгаа. Нэмэлтээр худалдан авсаар байгаа. Төсвийн тодотголоор цэвэрлэгээний техник тоног төхөөрөмж авах тендер зарласан. Үргэлжлээд явж байна.
Засаг даргын зөвлөлийн хурлаар хуулиудтай холбоотой арав гаруй журмыг хэлэлцсэн. Такси үйлчилгээтэй холбоотой асуудлыг илүү сайн боловсруулж, дахиж нэг харах хэрэгтэй юм байна гэж үзсэн. Эцсийн шийдвэр гараагүй байна. НИТХ-аар батлагдсаны дараа хэрэгжиж эхэлнэ.
Агаарын бохирдлын асуудал дээр богино дунд урт хугацааны бодлого барина. Сэлбэ дэд төвийг барьж байгуулахаар төлөвлөөд байна. Түүнчлэн эхний ээлжид НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтраад сэргээгдэх эрчим хүчээр айл өрхүүдийн дулаан, эрчим хүчийг хангах төслийг хамтран хийж байна. 100 айл орчимд энэ ажлыг эхлүүлсэн гэв.