ХӨНДҮҮР СЭДЭВ: Стандартаас 2-3 дахин хэтэрсэн Уланбаатарын ШТС-уудыг цэгцэлье

0

-Байршлын замбараагүй байдлыг цэгцэлж, ойр орчмынх нь барилгыг даатгалд хамруулья
Манай улс цаасан дээр аль ч өндөр хөгжилтэй улсаас дутахгүй сайн хууль, эрх зүйн орчинтой. Уншаад үзэхээр самсаа шархирч,” Үүнээс илүү яах вэ дээ” гэсэн бодол төрмөөр.Гэвч амьдрал дээр хэрэгждэггүй. Хэрэгжүүлдэггүйн хариуцлагаа үе,
Үе өндөр үнээр төлдөг. Үүний нэг жишээ нь:

БЗД- т гарсан дэлбэрэлт боллоо.
Гэхдээ сайн талаас нь харвал, бидэнд алдаа оноогоо эргэж харж, цэгцлэх боломж олгож байна. Өөрөөр хэлбэл, гурван хүний амь хохирсон энэ харамсалтай ослыг олон зуун мянган хүний амь насыг аюулаас холдуулах шалтгаан болгож ашиглах ёстой.
Ялангуяа тэсэрч дэлбэрэх бодис, газ, шатахуун тугээх станцын асуудлаар Улаанбаатар хот руугаа өнгийх, нэгийг бодож, хоёрыг тунгаах учиртай
Улаанбаатарт ШТС-ын тоо байх ёстой хэмжээнээс 2-3 дахин их байна.
Улаанбаатар хотод Шатахуун түгээс станцын тоо байх ёстой хэмжээнээс 2.4 дахин хэтэрсэн. Яг ийм мэдээлэл гурван жилийн өмнө гарч, НЗДТГ-аас Нийслэлийн нутаг дэвсгэрт ШТС нэмж барихыг хориглох шийдвэр гаргаж байсан учраас ингэж хэлж байгаа юм. Тэр цагаас хойш ШТС-ын тоо нэмэгдээгүй юм гэхэд хасагдаагүй. Нийслэлд 250 орчим ШТС байгаа бөгөөд нэг ШТС зургаан гартай, нэг гар сард 1300 машин цэнэглэнэ гэж тооцоход манайх шиг хотод 100 гаруй ШТС байхад хангалттай гэж дотоодын хууль тогтоомж, стандартад өгүүлжээ.
Дэлхийн хотуудыг аваад үзэхэд 100,000 хүн амтай /50,000
автомашин/ хотод 35 ШТС байдаг жишиг байна. Энэ шалгуураар аваад үзвэл Улаанбаатар хот дотор байрласан
шатахуун түгээх станцуудын тоо харьцангуй гайгүй аж. Гэхдээ байршил буюу холбогдох дүрэм журам, стандартыг хангах тал дээр засаж залруулах ажил их байна.
ШТС-ууд хоёр хууль, дүрэм, стандартыг бүгдийг нь зөрчиж
байна.
ШТС-ууд худалдаа үйлчилгээний барилга байгууламж боловч худалдан борлуулж байгаа бүтээгдэхүүнийхээ онцлогоос хамаарч, эргэн тойрноо эрсдэлд оруулж
болзошгүй байгууламж юм. Тиймээс ШТС-ууд бусдад эрсдэл учруулж болзошгүй зай хэмжээг галын аюулгүйн нормын дагуу нарийвчлан тогтоож, баримтлах зохицуулалттай байдаг.

Тэгвэл Нийслэлд замбараагүй байршсан ШТС-ууд нь дараах хууль, журмуудыг шууд зөрчиж байна. Үүнд:
Нэг: Монгол Улсын Үндсэн хуулийн 16. 1/амьд явах эрхтэй
Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно; 2/эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;
Хоёр: Хот байгуулалтын тухай хуулийн 14.1. “Орон сууц, олон нийтийн бүсэд эрүүл, аюулгуй амьдрах орчныг бүрдүүлэх үндсэн шаардлагыг хангаж, байгалийн гэрэлтүүлгийн холбогдох норм ба дүрэм, журамд заасны дагуу төлөвлөгдсөн орон сууц, сургалт, соёл, үзвэр, шинжлэх ухаан, эмнэлэг, амралт, сувилал, спорт, худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээ, тээвэр, холбооны чиглэлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай барилга байгууламж төлөвлөх бөгөөд амьдрах,
аюулгуй байдлыг хангахад сөрөг нөлөө үзүүлж болохуйц бусад барилга байгууламж төлөвлөхийг хориглоно*

Гурав: Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 5.1. Нийслэл хотыг хөгжүүлэх бодлогыг тодорхойлоход Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаас гадна нийслэл хот нь нийгэм, соёлын амьдралын бүхий л хүрээнд тэргүүлэх байр суурь эзлэх нөгцөлийг бүрдүүлэх иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зарчмыг баримтална.
“Барилгын норм ба дүрэм”:
ШТС-уудыг барилгын норм ба дүрэмд ингэж заасан байна:
“ШТС нь үйлдвэр, агуулах, захиргаа аж ахуйн барилга хүртэл хэрэв газар доор байрлах савтай бол 15 метр, газар дээр байрлах савтай бол 25 метр”, “Хатуу түлшээр галладаг байрнаас далд савтай бол 50 метр, ил савтай бол 150 метр хүртэл хол зайд байна”,
“Орон сууцны олон нийтийн барилга хүртэл 25-80 метр хүртэл зай хэмжээг дээр дурдсаны дагуу технологийн онцлогоос хамаарч барина”
“Тухайн орон нутгийн салхины зонхилох чиглэлийг үндэслэн орон сууц, үйлдвэрлэлийн болон олон нийтийн барилга байгууламжийн салхины доод талд байрлуулахаар төлөвлөнө*
“Давхар авто замын доор ба дээр, мөн хөвөгч байгууламж дээр шатахуун түгээх станц төлөвлөхийг хориглоно”
*ШТС-д ослын улмаас шатахуун асгарсан тохиолдолд ШТС-ын эзэмшлийн газраас гадагш тархахгүй байхаар төлөвлөнө”
*ШТС-ын зам талбайн орц, гарц дээр 0.2 метрээс багагүй
Өндөртэй өндөрлөгөө, мөн шатахуунаар бохирдсон
гадаргуугийн хур тундасыг зайлуулах сувгийг ШТС-ын
цэвэрлэх байгууламжтай холбож төлөвлөнө”
Байршлын замбараагуй байдлыг цэгцэлж, ойр орчмынх нь
барилгыг даатгалд хамруулья
Нийслэл Улаанбаатар хот хөгжиж байгаа ч гэсэн ч хэт их
төвлөрлөөс болоод төлөвлөлт, стандарт алдагдаж, иргэдээ аюулд оруулсан жишээ олон.
Цэцэрлэгийн байр заавал зориулалтын байх, орц гарц тусдаа байх стандарттай ч аргагүй байдлаас болоод агуулахын зориулалттай байрыг ашиглаж байгаа бол олон нийтийн баар цэнгүүний газарт хаалга нь гадагшаа онгойдог байх шаардлага нэлэнхүйдээ зөрчигддөг байх жишээтэй.

ШТС-уудын тухайд ч үүнтэй ижил, ердөө замын наана, цаана зэргэлдээ ажиллаж байх тохиолдол олон бөгөөд энэ нь дүрэм журам зөрчиж, иргэдийн эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насыг аюулд оруулсан үйлдэл болдог.
Тиймээс Дарханд болсон шиг /Тэс петролеум ШТС-ын агуулах дэлбэрсэн/ явдал нийслэлд давтагдаагүй дээр
замбараагүй байрласан шатахуун түгээх станцуудыг цэгцэлж, зайлшгүй, нүүлгэн шилжүүлэх боломжгүй бол бүр мөсөн хаах, ойр орчмын барилга байгууламжууд, ШТС-ын орчим байрлаж байх үедээ эрсдэлд өртсөн хүн, автомашинуудад даатгалтайд тооцож хохирлыг барагдуулдаг байх зэрэг зохицуулалтуудыг
яаралтай хийх шаардлагатай байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *