Дугаарын хязгаарлалтыг иргэдийн тал нь дэмжиж, тал нь эсэргүүцэв

0

Нийслэлд өнгөрсөн сарын 17-оос эхэлж хоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор явуулах болсон. Тэгвэл эл шийдвэрийг 10 хоногийн дараа үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

Тодруулбал, нийслэлийн удирдлагуудын нэг хэсэг нь сар шинийн баяр болж байгаа тул иргэд баярын бэлтгэлээ базаах нь зүйтэй. Ингэхдээ өөрийн унаа, тэргийг ашиглан явах юм бол дэмтэй байх хэмээж байгаа. Харин нөгөө хэсэг нь одоогоор түгжрэл бага байна. Баяр наадам, оюутан залуус, хүүхдийн хичээл цуглахтай зэрэгцэн бүх автомашин хөдөлгөөнд оролцох юм бол иргэд дахин стресстэж, түгжрэлд ихэнх цагаа өнгөрүүлнэ. Иймээс дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх нь зөв хэмээгээд буй.

Тиймээс манай редакцын зүгээс иргэдийн байр суурийг тодруулахаар өөрсдийн цахим хуудсаар дамжуулан дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэхийг дэмжих, дэмжихгүй гэдэг дээр санал асуулга явууллаа. Хоёр цагийн хугацаанд явуулсан уг санал асуулгад нийт 657 хүн оролцсоноос 338 нь дэмжихгүй, 319 нь дэмжинэ гэх хариултыг өгсөн байна. Товчхондоо, иргэдийн тал нь дэмжиж тал нь дургүйцсэн байна.

Санал өгөхийг хүсвэл: https://www.facebook.com/share/p/8VYXyEuMe49r5Zj1/?mibextid=WC7FNe

https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fitoim%2Fposts%2Fpfbid02b1JE8aLD8fGARVPJHUTcoVxtxHfjcLMXTxkuSAvZw9ib5rUFkYkMHQHDXfZZ6fsCl&show_text=true&width=500

санал асуулга

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *