Газ дэлбэрсэн газартай ойр байрлаж буй 133 дугаар сургуулийг 7 хоногийн турш цахимаар хичээллүүлэхээр болжээ

0

LPG газ дэлбэрсэн ослын улмаас 14 хоногийн турш тухайн осол болсон газраар явах нь эрүүл мэндэд аюултай гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Уг осол болсон газрын ойр орчимд Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургууль болон Глобал Олон улсын дунд сургууль байрладаг.

Тэгвэл 133-р сургуулийн сурагчдын эцэг, эхийн зүгээс хүүхдүүдийг 14 хоног танхимаар бус цахимаар хичээллүүлэх хүсэлтийг сургуулийн захиргаанд тавьсан талаар бид өмнө мэдээлсэн. Тус сургуулийн захиргаа эцэг, эхчүүдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэр гаргах байгууллагад хүргүүлсэн байдаг.

Тэгвэл газ дэлбэрсэн газартай ойр байрлаж буй 133 дугаар сургуулийг ирэх долоо хоногийн Даваа гаригаас эхлэн 7 хоногийн турш цахимаар хичээллүүлэх шийдвэр гарсан гэдгийг 133 дугаар сургуулийн захирал С.Дэжидсүрэн мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *