С.Ганбямба даргатай Зэвсэгт хvчний жанжин штаб 7 тэрбумаар ХУВЦАС авна

0

Онцгой байдлын алба хаагчдын хувцасны хангамжийн асуудал шүүмжлэл дагуулж байна. Иймээс энэ асуудлыг Засгийн газрын түвшинд авч хэлэлцэж, төсвийн 15 тэрбум төгрөгөөр алба хаагчдад хувцас, хэрэгсэл авахаар шийдвэрлэсэн.

Тэгвэл Зэвсэгт хvчний жанжин штабаас мөн хувцас хэрэгсэл ДОЛООН тэрбум төгрөгөөр худалдан авах юм. Энэ хөрөнгөөр нийт 28 төрлийн хувцас, ахуйн хэрэгсэл худалдан авах юм. Батлан хамгаалах яамны харъяа  Зэвсэгт хvчний жанжин штабыг С.Ганбямба генерал удирддаг. Түүнийг гурван жилийн өмнө томилсон юм. Ийнхүү С.Ганбямба даргатай  Зэвсэгт хvчний жанжин штаб 2024 төсвийн жилийн эхний худалдан авалтуудаа хийхээр тендер зарлалаа. 

Харин энэ онд ямар ямар худалдан авах талаарх төлөвлөгөөгөө ШИЛЭН ДАНСАНДАА өнөөдрийг хүртэл мэдээлээгүй байна. Хуулийн дагуу жил бүрийн нэгдүгээр сарын 10-ны дотор ХУДАЛДАН АВАХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ талаарх мэдээлэл нийтэд мэдээлэгдсэн байх ёстой. Гэвч тус байгууллага одоогийн энэ хуулийг дагаж мөрдөөгүй байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *