Дэлбэрэлтэд өртсөн хоёр иргэний биеийн байдал маш хүнд байна

0

Баянзүрх дүүрэгт болсон, авто ослоос үүдэлтэй шингэрүүлсэн хийн цистены дэлбэрэлтэд өртөж түлэгдсэн 10 иргэн түлэнхийн төвд эмчлүүлж байгаа билээ. Тэднээс тав нь эрчимт эмчилгээний тасагт, үлдсэн тав нь энгийн тасагт хэвтэж байсан бол сүүлд нэг иргэн энгийн тасгаас эрчимт эмчилгээний тасагт шилжсэн болохыг бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй
зургаан хүнээс 90-98 хувийн түлэгдэлтэй хоёр иргэний биеийн хувийн түлэгдэлтэй ч түлэгдэлт нь амьсгалын замыг хамарсан нэг иргэний амьсгалыг аппаратаар удирдаж байгаа юм байна.
35-85 хувийн түлэгдэлтэй үлдсэн гурван иргэний биеийн
байдал ч маш хүнд, хүчилтөрөгчийн эмчилгээтэй байгаа аж.
Өвчтөнүүдэд судсаар шингэн сэлбэх болон эмийн эмчилгээ, энгийн тасагт хэвтэж байгаа иргэдэд антибиотик, бодисын солилцоо сайжруулах эмчилгээ хийгдэж байна.
Өчигдөр ЭМ-ийн сайд С.Чинзориг Түлэгдэлтийн эмнэлэгт
ажилласан. Тухайн үед эмнэлгийн зүгээс сайдад болон олон нийтэд хандаж, түлэгдсэн иргэдийг унтуулгатайгаар эмчилж байгаа, түлэгдсэн хүмүүсийн биед 7-14 хоногийн дараа хүндрэл гардаг, тиймээс Түлэнхийн төвөөс эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлын талаарх мэдээллийг өдөр тутам өгөхөөр зохицуулалт хийж байна гэсэн мэдээллийг өгч байсан билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *