О.Ганболд: “Edu Apartment” орон сууцны айлуудын ихэнх нь ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭР байраа авсан байна

0

“Дүнжингарав” худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймэрт өртсөн “Edu Apartment” орон сууцны оршин суугчдын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд мэдээллийн эхэнд өөрсдөд нь тусалсан аж ахуй нэгж, албан байгууллага, иргэдэд талархал илэрхийлсэн юм.

“Edu Apartment” орон сууцны  207 дугаар байрны оршин суугч н.Төрбаяр “Осол гарах үед манай байрныхан маш шуурхай зохион байгуулалттай, эв нэгдэлтэй байж өөрсдийнхөө амь нас, эрүүл мэндийг хамгаалж чадсан. Дүүргийн удирдлагууд зохион байгууллалт сайтай ажилласан” гэв. Хүний эрхийн үндэсний комиссоос тухайн байрны оршин суугчидтай уулзаж, эрх нь зөрчигдөж байгаа эсэх дээр анхаарал хандуулсан байна.

“Edu Apartment” орон сууцны  207 дугаар байрны оршин суугч О.Ганболд:

-Одоогоор оршин суугчдаас 50 өрхийн 113 том хүн 51 хүүхэд “Интернэйшнл” зочид буудалд, зургаан өрхийн 10 том хүн, 10 хүүхэд “Рояал” зочид буудалд хуваагдаад орсон байгаа.

Бид мэдээлэл хийхдээ цөөхүүлээ байгаа шалтгаан нь зарим оршин суугчид цагдаагийн байгууллага руу мэдүүлэг өгөхөөр явсан. Зарим нь цонхны хэмжээсээ өгөх зэргээр явсан байгаа. Оршин суугчид хохирлын зэргээсээ хамаараад янз бүр байна. Нийтлэг хохирсон зүйл нь байр орон сууцаараа хохирчихоод байна. Мөн автомашин нь шатсан иргэд ч байна.

 “Edu Apartment” орон сууцны  207 дугаар байрны оршин суугчдын дийлэнх нь ипотекийн зээлээр байраа авсан  байсан. Даатгалтай оршин суугчдын дунд нөхөн олговортой холбоотой шийдвэр хүлээгдэж байна. Даатгалгүй иргэд яах талаарх тусгайлсан мэдээлэл байхгүй байна. 

Түрээсийн орон сууцанд оруулна гэсэн. Түрээсийн орон сууцанд оруулахыг хүлээж байна. Нийслэлээс гэрээ байгуулна гэсэн. 

Бидний зүгээс жолоочид буруу өгөхөөс илүүтэйгээр Монгол Улсад стандарт хэрэгждэггүй байдлаас үүдсэн осол болж, гамшгийн үйл явдал болсон гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс ард иргэд хувь хүн рүү битгий дайраасай гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *