“Моод”-н Б.Болд: Гал сөнөөгч роботуудыг хандив тусламжаар хөрөнгө босгож авчирна
Өнгөрсөн долоо хоногт /2024.01.24/ Дүнжингаравын уулзвар дээр болсон томоохон осолтой холбогдуулан “Моод” хуудасны үүсгэн байгуулагч Б.Болд БНХАУ-д байрлах гал унтраах роботын үйлдвэрээр зочлон, танилцуулга видео хийжээ.
Алсын удирдлагаар ашигладаг гал унтраах роботыг голчлон аюултай гал түймэр, утааны голомтод гал сөнөөгчдийг солих, аврах ажилд ашигладаг байна.
Контент бүтээгч “Моод” нэвтрүүлгийн продюсер Б.Болд:
-Сүүлийн үед үүсээд буй асуудалтай холбогдуулан бид амралтын өдрүүдээр гал унтраах сүүлийн үеийн тоног төхөөрөмж, роботуудыг очиж үзсэн. Манай улсад хэрэгтэй юм байна гэдэг утгаар видео оруулсан нь олон хүнд хүрч, олон байгууллага холбогдсон. БНХАУ-ын үйлдвэрээс уян хатан нөхцөлөөр нийлүүлнэ гэсэн. Шаардлагатай байгууллагад эхний хэдэн гал унтраах роботуудыг авч өгөх хэрэгтэй гэж бодлоо. Мэргэжлийн хандив тусламж, хөрөнгө оруулалт босгох байгууллагуудтай хамтраад ажил хэрэг болгоно гэжээ.