У.Хүрэлсүх: Амь эрсэдсэн алба хаагчийн хүүхдийг 18 нас хүртэл цалинг нь олгож,ар гэрт нь гурван өрөө байр өгдөг болох хуулийн төсөл өргөн барина

0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хурэлсүх ирэх хаврын чуулганаар “албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын ар гэрт хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл тухайн алба хаагчийн үндсэн цалинг нь олгож, гэр бүлд нь гурван өрөө байр өгдөг байх” хуулийн төсөл санаачлан УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар болжээ.
Нийслэлийн Баянзурх дүүргийн 26 дугаар хорооны нутаг,
Дүнжингарав захын баруун урд уулзварт энэ сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01.04 цагийн орчимд Дашваанжил ХХК- ийн эзэмшлийн, байгалийн хий ачиж явсан том оврын цистерн “Ниссан патрол” суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол болсон билээ. Уг осолтой холбоотойгоор цистернээс байгалийн хий алдагдаж, улмаар хүчтэй дэлбэрэлт
болж, дөрвөн хүн нас барж, 10 гаруй хүн түлэгдэж гэмтсэн.
Мөн ойролцоо зогсож байсан 30 гаруй автомашин болон 60 айлын орон сууцны барилга шатсан түймрийн гамшиг дэгдсэн байдаг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *