Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэргийн шүүхийн шийдвэрийг өнөөдөр танилцуулна
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал 14 хоног үргэлжилж, өчигдөр завсарласан.
Шүүх бүрэлдэхүүн өчигдрөөс зөвлөлдөж эхэлсэн бөгөөд өнөөдөр шүүх хурлын шийдвэрээ танилцуулах юм байна. Шүүх хурал энэ сарын 15-наас хойш Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай хуралдсан юм.
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, X.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Даваадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарын 11 хүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, мөнгө угаасан, авлига авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлүүдээр яллагдагчаар татсан билээ.