Дархан хот 20 ширхэг цахилгаан автобус хүлээн авч, нийтийн тээврийн үйлчилгээгээ сэргээлээ

0

Дархан хотын нийтийн тээвэрт ашиглагдаж байсан тээврийн хэрэгслүүдэд парк шинэчлэл шаардлагатай байсан учир өнгөрсөн оны 6 сараас эхлэн бүрэн зогссон.
Өнгөрсөн 9-р сард МУ-ын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ
Дархан хотод ажиллахдаа орон нутгаас тавьсан саналыг
хүлээн авч нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулж цоо шинэ 20 ширхэг цахилгаан автобусыг олгохоор шийдвэрлэсэн юм.
Тэгвэл өнөөдөр БНХАУ-д үйлдвэрлэсэн Skywell маркийн 100% эко-цахилгаан 20 ширхэг шинэ автобус Дархан хотын зүг жолоо залжээ.
Тун удахгүй 2-р сарын 1-ээс эхлэн эко, цахилгаан, орчин үеийн автобусаар иргэд зорчиж, Дархан хот доторх нийтийн тээврийн үйлчилгээ дахин сэргээхээр болжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *