REUTERS: “Оюу Толгой”-н далангийн ус нэвчсэнд “Рио Тинто”-гийн хөрөнгө оруулагчид ууртай байна
“Рио Тинто” групп болон Оюу толгойн төслийн талаар Reuters агентлагт мэдээлснийг орчуулан хүргэе.
Дэлхийн уул уурхайн томоохон групп болох “Рио Тинто” нь хөрөнгө оруулагчид болон зээлдүүлэгч нарын зүгээс томоохон шахалттай тулгараад байгаа нь Монгол болон Мадагаскар дахь хоёр уурхайн усны асуудал юм.
Их Британийн тэтгэмжийн сангийн төлөөлөл НУТСФ (Нутгийн Удирдлагын Тэтгэмжийн Сангийн Форум) тус компанийн Монгол дахь зэс олборлолтын Оюутолгой ба Мадагаскар дахь ильменитийн уурхайн усны менежментийн талаар санаа зовниж буйгаа илэрхийлжээ.
НУТСФ-аас хэлэхдээ, “2020 онд Австралийн уугуул иргэдийн дурсгалт газрыг устган олны дургүйцэлийг хүргэсэн дээр дээрх усны асуудал нэр хүнд, санхүүгийн хувьд ихээхэн хохирол учруулах аюултай байна” хэмээв.
“Рио Тинто” уг асуудлыг хүлээн зөвшөөрч, усыг үр дүнтэй байдлаар зохицуулж, ил тод байдлыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа мэдэгдсэн. Уул уурхайн салбарын усны хэрэглээ, түүнтэй холбоотой асуудлууд онцгой анхаарал татаж буй энэ цаг үед “Рио Тинто” группийн хувьд 2016 оноос хойш усны талаарх мэдээллээ задруулаагүй учир “F” үнэлгээ авсан. Өнгөрсөн оны сүүлээр “Оюутолгой”-н зэсийн олборлолтын үйл ажиллагаа гүний усны чанарт нөлөөлдөг мөн хаягдлын далан нэвчих эсэх эргэлзээтэй байгаа тухай мэдэгдсэн.
Уурхайн үйл ажиллагаа эхэлснээс хойш зарим мал өвчилж, үхсэнийг иргэд усны чанартай холбоотой гэх байр суурьтай байгааг Монголын малчидтай ажилладаг “Civil society” accountability Counsel “Ройтерс” агентлагт мэдээлжээ.
“Оюу Толгой”-н хувьд усны нэвчилтийг арилгах арга хэмжээ авч байгаа мөн 2023 оны арваннэгдүгээр сарын тайландаа “Нэвчилт гүний худаг болон усны чанарт ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй” гэж нотолсон. Гэсэн хэдий ч 2018 оноос хойш үргэлжилсэн шүүрэлтийг төслийн зээлдүүлэгчид, тэр дундаа Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк байгаль орчны зөрчил хэмээн үзэж, зарласан.
Мадагаскарын 2010, 2018, 2022 оны далангийн нэвчилт будагны зориулалтаар ашигладаг титаны давхар исэл (TiO ₂) усны чанарыг муутгаж, загас үхэж, мөргөлдөөн үүсгэсэн.
“Рио Тинто” орон нутгийн загасчдад нөхөн олговор өгөөд дараа нь бие даасан тайландаа уурхайн үйл ажиллагаа үхсэн загастай тодорхой холбоогүй ч, эмх замбараагүй байдлыг арилгахын тулд орон нутгийн эрх баригчдыг дэмжсэн гэжээ.
2023 оны арванхоёрдугаар сарын тайландаа ил тод болон тэгш байдал шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч илүү сайн ажиллаж чадна гээд санал болгож буй тогтоолоо 2025 оны дөрөвдүгээр сар хүртэл түр хойшлуулсан. Эцэст нь “Бид уг асуудлуудыг шийдвэрлэх ёстой” гэж Рио Тинто групп мэдэгдлээ.
Эх сурвалж: REUTERS