BBC: Ши Жиньпиний авлигын эсрэг тэмцэл нь “цэвэрлэгээ”

0

Ши Жиньпиний авлигын эсрэг тэмцлийн хамгийн сүүлийн үе шат нь өндөр түвшний банк санхүү, элит цөмийн пуужингийн хүчийг чиглэж байгаа бөгөөд энэ нь хэзээ дуусах бол гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Авлигын эсрэг тэмцэл нь Хятадын удирдагчийн засаглалын тогтолцооны гол тулгуур болсон. Гэхдээ Ши Жиньпиний авлигын эсрэг тэмцлийг цэвэрлэгээ гэж харах хүмүүс ч байдаг.  Жоржиа мужийн их сургуулийн Хятад судлалын тэнхимийн  тэргүүн Эндрю Ведеман “Ши улс төрийн давуу талыг олж авахын тулд хэлмэгдүүлэлтийг ашигласан нь үнэн байх магадлалтай. Дэн Сяопин, Зян Зэминий эрин үед “Хэрвээ  хүмүүст илүү сайн амьжиргааг өгвөл авилгал хийх хүсэл эрмэлзэл бага байх болно” гэсэн үзэл санаа үйлчилж байсан. Ху Жинтаог солигдох үед ихэнх хятадууд илүү сайхан амьдралтай байсан ч илүү ихийг хүсэж, шударга бус арга хэрэглэхэд бэлэн байсан нь залилан мэхлэх үйлдлийг дахин нэмэгдүүлсэн. Одоо Ши дарга Маогийн арга барил руу буцаж, асуудлыг засахын тулд намын үнэнч байдалд ихээхэн ач холбогдол өгч байгаа мэт санагдаж байна. Намаар дамжуулан эдгээр кампанит ажлыг эхлүүлж, өөрийн дүрэм журмыг зөрчсөн гэх үндэслэлээр мөрдөн байцаалт явуулж байна. Хүмүүс зүгээр л алга болчихдог. Онолын хувьд тэднийг нууц газарт байцаахын өмнө ар гэрийнхэнд нь мэдэгдэх ёстой ч ийм зүйл болдоггүй. Нэг өдөр олны өмнө харагдахаа больж, дараагийн өдөр нь тодорхой бус хугацаагаар, ямар ч хууль ёсны төлөөлөлгүйгээр, байцааж байдаг. Хэдийгээр энэ нь эдийн засгийн харилцан үйлчлэлийг сайжруулна үзэж байгаа ч хэлмэгдүүлэлт нь эсрэг үр дагаварт хүргэж болзошгүй юм” гэжээ. Торонтогийн их сургуулийн улс төр судлаач Линет Онг Өнөөгийн Хятадад  “lying flat”  гэсэн хэллэг их хэрэглэгддэг болсон. Энэ нь заримдаа 20-иод насныхан “хархны уралдаан”-ыг орхиж, эцэг эхийнхээ гэрт амьдарч, ирээдүйгээ эерэгээр харж чадахгүйн улмаас олон цаг видео тоглоом тоглож,  ямар ч том хүсэл тэмүүлэлгүй боллохыг хэлдэг. Гэхдээ энэ нь төрийн өмчит аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн албан тушаалтнуудыг илүү, дутуу ч биш зүгээр л ажлын байраа хадгалахын тулд хангалттай ажил хийж байгаа хүмүүсийг тодорхойлоход ашиглаж байна. Тэд инновацийг эрэлхийлэх эсвэл хэт амбицтай харагдах зэргээр бусдаас ялгарах нь хэтэрхий эрсдэлтэй гэж үздэг.

Их мөнгө, их хэмжээний хахууль

Их хэмжээний хээл хахууль авсан гэх хэрэгт холбогдсон хүмүүсийн дунд томоохон банкуудын даргаар ажиллаж байсан хүмүүс багтаж байгаа юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд санхүүгийн салбарын 100 гаруй албан тушаалтан шийтгэгджээ.  Профессор Пайетт “Нам зохицуулалтын аппаратаа хөгжүүлэх, сахилга батын хяналт шалгалтын дүрэм гэх мэт хүчин чармайлт гаргаж байгаа хэдий ч авлигыг таслан зогсоож чадаагүй. Нам нь улсын нөөцийг ашиглах цорын ганц бүтэц хэвээр байгаа тул дэд бүтцийн авлигыг таслан зогсоож чадахгүй” гэж Профессор Пайетт ярьжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *