Ш.Адьшаа: Хар ус нуурын ай сав газарт нефтийн хайгуулын лиценз олгосон байна

0

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах, нөгөө талдаа малчдын өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлэх асуудлыг УИХ-ын намрын чуулганы үеэр хөндсөн юм.

 УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-Байгаль орчноо хамгаалах, унаган төрхийг нь алдагдуулахгүй байх үүднээс улсын тусгай хамгаалалтад авах чиглэлд би ажиллаж ирсэн. Хар ус нуурын ай сав газар буюу найман сумын нутаг дэвсгэрийг хамарсан газарт нефтийн хайгуулын лиценз олгосон байсан. Энэ асуудалд салбар яам анхаарал хандуулах хэрэгтэй байна.

Нөгөөтэйгүүр малчид өвөлжөө, хаваржааны зориулалтаар ашиглах, хадлан бэлчээрээ хамгаалах чиглэлд тодорхой хэмжээний газрыг торлож авсан байдаг. Гэтэл төрийн захиргааны байгууллага нь малчдад өвөлжөө, хаваржааны газар олгох чиглэлд нэлээн асуудал үүсгэдэг. Түүнчлэн малчдыг хадлангийн зориулалтаар торлож авсан газрыг нь ашиглуулахгүй байх асуудлаар нэлээд үл ойлголцол үүсэж байсан. Энэ асуудлаар би БОАЖ-ийн сайдад хандахад нааштай шийдвэр гаргаж, Ховд аймгийн Манхан, Чандмань, Дөргөн сумын нутаг дээр үүссэн малчдын асуудлыг газрын менежментийн асуудалд оруулна гэж шийдсэн гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *