Олон улсын төлөөлөгчид үхлийн аюултай зэвсгийг хязгаарлах тухай хэлэлцэнэ

0

Police Swat Team Officers Using a Mechanical Robot Unit and placing a man under arrest

Швейцарийн Женев хотноо олон улсын төлөөлөгчид цугларч, үхлийн аюултай зэвсэг болох “Lethal Autonomous Weapons Systems” буюу “LAWS”-ын хэрэглээг хязгаарлах тухай Даваа гаригаас хойш хуралдлаа.

НҮБ-ын Нарийн бичгийн орлогч, Зэвсэг хураах асуудал эрхэлсэн Накамицү Изүми хурлын үеээр онц ноцтой гэмт хэргээс сэргийлж, хүний ёсноос гажууд зэвсгийн хязгаарлалт болон ашиглах нөхцөлийг тодорхойлох шаардлагатайг уриалав.

“LAWS” нь товчхондоо хиймэл оюун ухаан дээр суурилсан, өөрөө шийдвэр гаргаж, бай онох чадвартай робот зэвсгийн төрлүүд аж. Санаа зовниж буй төлөөлөгчдийн дунд Палестины төлөөлөгч багтах ба тэрбээр Газын зурвас дээрх нөхцөл байдал хүндэрч, хиймэл ухаанаар дайралт хийвэл олон хүний амь эрсдэхийг сануулав. Гэвч энэ долоо хоногт хуралдаад эцсийн шийдвэр гарах боломжгүй. Учир нь тодорхой төрлийн зэвсэг, хэрхэн хаана ашиглах болон өмнө нь ашиглаж байсан баримтыг цуглуулахад дор хаяж гурван жил шаардлагатай юм.

Эх сурвалж: NHK

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *