“Оргосон хоригдлыг өнгөрсөн шөнө Хэрлэн голын гүүр орчмоос олсон”

0

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын/ШШГЕГ/ харьяа 427 дугаар хорих ангиас гуравдугаар сарын 4-ний шөнө оргосон хоёр хоригдлын нэгийг Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс олсон бол нөгөөг эрэн сурвалжилж байв.

Тодруулбал эрэн сурвалжлагдаж байсан Б.Г-г өнгөрсөн шөнө Хэрлэн голын гүүр орчмоос 02:00 цагийн үед олж, баривчилжээ. “Оргосон хоригдлуудад шийтгэл нэмэгдэнэ” хэмээн ШШГЕГ-аас мэдээлэв.

Уг хоригдлууд хорих ангийн уурын зууханд галчаар ажиллаж байх үедээ оргожээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *