БШУЯ-ны сайд нарын хөрөг зуруулах 76 саяын тендерт онлайн худалдааны компани шалгарчээ

0

Боловсрол, шинжлэх ухаааны яам “Боловсролын шинэ зууны сэргэлтийн бодлого” арга хэмжээний хүрээнд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажиллаж байсан сайд нарын хөрөг зургийг зуруулах тендер зарлаж, шалгаруулжээ.

Энэ ажлын хүрээнд нийт 38 хүний хөргийг зуруулах бөгөөд нэг бүр нь 50х40 хэмжээтэй байх аж. Уг хөргүүдийг зуруулах нийт өртөг 76 сая гээд тооцвол нэг хөргийг хоёр сая төгрөгөөр бүтээлгэхээр захиалсан байна.

Уг тендерийг хоёрдугаар сарын 08-нд зарласан ба “Интервүүд трейд” ХХК шалгарчээ. Тус компани нь барилгын үйл ажиллагаа явуулдаг гэгдэж буй ч “Opendatalab” дата мэдээллийн системээс шүүж үзвэл үйл ажиллагааны чиглэлийн хувьд онлайн болон туслах материалын худалдаа эрхэлдэг гэж бүртгэгджээ. Тус конпани 2020 онд байгуулагдсан, М.Тунгалаг гэж хүний нэр дээр бүртгэлтэй байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *