Н.Номтойбаяр: С.Данзангийн капитализмыг үл алгасах, үндэсний ардчилсан үзэл санаа монголчууд бидний бодол, сэтгэлд хоногшоосой

0

“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр “Эх орончдын өдөр”-өөр Архангай аймгийн Хотонт суман дахь Солийн Данзангийн хөшөөнд түүний төрөл төрөгсдийн хамт хүндэтгэл үзүүллээ.

С.Данзан нь “Үндэсний Эвсэл”-ийн эрхэм болгосон үндэсний ардчилсан үзлийг баримтлагч бөгөөд Монгол Улсын төрийн зүтгэлтэн, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монгол Ардын намын анхны дарга, Ерөнхий сайдын орлогч, Сангийн яамны сайд, Бүх цэргийн жанжин зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан.

“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр: 

-С.Данзан нь монголчууд бид ардчилсан суурь зарчимд тулгуурлан үндэсний ардчилсан үзлээр, капитализмыг алгасахгүйгээр улс орныхоо хөгжлийг тодорхойлно гэсэн үзэл санаатай байсан. Тийм учраас өнөөдөр “Эх орончдын өдөр”-өөр Солийн Данзангийн үзэл санаа монголчууд бидний бодол, сэтгэлд хоногшоосой хэмээн түүний дурсгалыг хүндэтгэж байна. Мөн энэхүү итгэл үнэмшлээр монголчууд бид өөрсдийгөө хөглөөсэй, эвийг сахиж хүчээ нэгтгэх бодлоготой байгаасай гэж хүсэж байна” гэлээ.


Тэрбээр хөгжлийн бодлогын суурь бол улс төрийн үзэл санаа бөгөөд түүнд тулгуурлаж эдийн засгийн тогтолцоо, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох нь чухал гэдгийг онцоллоо.

С.Данзан нь барууны хөгжингүй орнуудын туслалцааг авч Монгол Улсаа хөгжүүлэх талаар удаа дараалан намын хуралд санал оруулж байсан либерал ардчилсан үзэлтэй хүн байв. Түүнчлэн “Иргэн баян бол улс баян” зарчмыг баримтлагч байлаа. Түүний үйл хэрэг, үзэл санааг нь хүндэтгэж 2003 онд Архангай аймгийн Хотонт сумын ерөнхий боловсролын сургуулийн өмнө Солийн Данзаны хөшөөг босгожээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *