ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг хэвээр үлдээв

0

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү нарт холбогдох хэргийн шүүхээс гаргаж буй шийдвэрийг танилцуулж байна. 

Тодруулбал Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арваннэгдүгээр сарын 09-нд түүнд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан.

Прокуророос хэргийг шийдвэрлэх боломжтой, дахин шалгах шаардлагагүй гэж эсэргүүцэл бичсэн. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс эсэргүүцлийн зарим заалтыг хүлээн авсан боловч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг хэвээр үлдээжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *