“Дэлбэрэлтэд өртсөн Edu Apartment хотхоны барилгын үндсэн суурь бүтцэд шинжилгээ хийж байна. Дүгнэлт ойрын хугацаанд гарна”

0

УОК-оос өдөр бүрийн ээлжит мэдээллээ хийх үеэр өнгөрсөн нэгдүгээр сард Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтэд өртсөн Edu Apartment хотхоны барилгын галын дүгнэлт гарсан эсэх талаар сэтгүүлчийн асуултад албаны хүн хариуллаа.

Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Дэлбэрэлтэд өртсөн Edu Apartment хотхоны барилгын асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа.

Харин тухайн барилгын үндсэн суурь бүтцэд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан мэргэжлийн баг шинжилгээ хийж байна. Дүгнэлт ойрын хугацаанд гарна.

Урьдчилсан байдлаар лабораторийн дүгнэлтүүд хүлээгдэж байгаа гэсэн мэдээлэлтэй байна” гэв.

Сануулахад энэ оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд хийн түлш тээвэрлэж явсан машин дэлбэрч, галын улмаас Онцгой байдлын гурван алба хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, есөн хүн хүнд, хөнгөн гэмтсэн харамсалтай явдал болсон.

Галд түймэрт 35 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд хохирол учирсан болохыг прокурорын байгууллагаас мэдээлээд байгаа билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *