Нөөцийн мах ирэх даваа гаригт худалдаанд гарна
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын хамтарсан ажлын хэсэг өчигдөр нөөцийн мах бэлтгэлийн явцтай танилцав.
Нөөцийн мах гуравдугаар дугаар сарын 11-ний өдрөөс худалдаанд гарна.
Үүнтэй холбогдуулан “Мах импекс” ХК, “ХКҮ” ХХК, “Агро нэгтгэл трейд” ХХК, “Стандарт мах” ХХК-ийн нөөцийн мах бэлтгэх үйл явцтай танилцаж, хяналт тавьж ажиллалаа. Энэ жил “Агро нэгтгэл трейд” ХХК 2150 тонн, “Стандарт мах” ХХК нь 1000 тонн, “Мах импекс” ХК, “ХКҮ” ХХК нь тус бүр 1250 тонн мах нөөцөлсөн байна.