Музейн нээлттэй өдрүүдээр 124 мянга гаруй хүн үйлчлүүлжээ
Монгол орон даяар энэ сарын 1-7-нд төрийн болон орон нутгийн 35 музейгээр нийт 124,115 хүн үйлчлүүлжээ.
Музей үзэгчдийн 44.8 хувь буюу 55,514 нь 16 хүртэлх насны хүүхдүүд “Музейн нээлттэй өдрүүд”-ийн хамгийн идэвхтэй үзэгч байсныг Соёлын яам мэдээлэв.
Эдгээр өдрүүдэд музйегээр үйлчлүүлэгчид үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэнг үзэж, боловсролын хөтөлбөрт хамрагджээ. Музейн нээлттэй өдрүүдээр төрийн болон орон нутгийн өмчийн 35 музей, орон нутаг судлах 270 музейн 800 орчин ажилтан албан хаагчид иргэдэд үйлчилсэн байна.