Х.НЯМБААТАР: ОН УДААН ЖИЛ ГАЦСАН ДҮҮЖИН ТЭЭВРИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ИРЭХ САРД ЭХЛҮҮЛНЭ
НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан болж байна. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар үг хэлж, мэдээлэл өгөв.
Тэрбээр “Дөрөвдүгээр сарын 4-ний өдөр гэхэд он удаан жил буюу зургаан жил гацсан дүүжин тээврийн барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Энэ ажлыг хийх гэж 10 гаруй байгууллагатай өнгөрсөн долоо хоногт зөвшилцөлд хүрлээ. Аравдугаар сарын 4-ний өдөр нэгдүгээр шугмыг дуусгах төлөвлөгөөтэй байна” гэв.