Нийгмийн даатгалын сангийн орлого 40 хувиар нэмэгджээ
Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 2 сард 809.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 234.8 (40.9 хувь) тэрбум, зарлага 739.5 тэрбум төгрөгт хүрч, 143.7 (24.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.
Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого дээрх хугацаанд 245.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 10.7 (4.6 хувь) тэрбум, зарлага 337.3 тэрбум төгрөг болж, 49.6 (17.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Нийт зардал өсөхөд урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 55.5 (19.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.