Аюултай халдварын тохиолдол Японд өссөөр байгаа ч мэргэжилтнүүд яагаад гэдгийг тайлбарлаж чадахгүй байна
Японд үхлийн аюултай халдвар хурдацтай тархаж байгаа бөгөөд мэргэжилтнүүд шалтгааныг нь олж чадаагүй байна. Стрептококк А хүүхдүүдэд хоолойн стрептококк үүсгэдэг гэдгээрээ алдартай. Гэхдээ бактерийн илүү хүнд хэлбэр нь стрептококкийн хордлогын шокын хам шинж (STSS) юм. Стрептококкийн хамгийн хүнд хэлбэрийн тохиолдлын тоо өнгөрсөн онд дээд цэгтээ хүрч, STSS-ийн 941 тохиолдол бүртгэгдсэн талаар “Japan Times” мэдээлэв. Гэсэн хэдий ч энэ жилийн тохиолдлын тоо энэ дээд амжилтыг давах төлөвтэй байгаа бөгөөд 2024 оны эхний хоёр сард 378 тохиолдол бүртгэгдсэн байна. “Strep A”-ийн халдвар нь өвчтэй хүнтэй ойр дотно харилцах замаар дамждаг бөгөөд ханиалгах, найтаах болон ил шархаар дамжин халдварладаг байна.
Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн (NIID) The Guardian-д хэлэхдээ: “Стрептококкийн fulminant (хүнд ба гэнэтийн) хэлбэрийн цаадах механизмын талаар үл мэдэгдэх олон хүчин зүйл байсаар байгаа бөгөөд бид тэдгээрийг тайлбарлах шатанд очоогүй байна” гэжээ.
Strep A гэж юу вэ?
“Strep A” нь хоолой болон арьсан дээр амьдардаг нийтлэг төрлийн бактери бөгөөд амархан эмчилдэг боловч зарим халдвар нь илүү ноцтой байдаг аж. Их Британийн Эрүүл мэнд, аюулгүй байдлын агентлаг (UKHSA)-ийн мэдээлснээр “А Strep A”-аас үүдэлтэй хөнгөн хэлбэрийн халдар нь импетиго, ларингит зэрэг бөгөөд антибиотикоор эмчилдэг.
Илүү ноцтой халдварууд нь “iGas” гэгддэг “Strep A”-ийн илүү түрэмгий бүлгээс үүсдэг. Халдварын хамгийн хүнд хэлбэр нь STSS бөгөөд халуурах, жихүүдэс хүрэх, булчин өвдөх, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг гэж АНУ-ын Өвчнийг хянах төвөөс мэдээлжээ. Хамгийн хүнд тохиолдолд STSS нь сепсис, эрхтний дутагдал, үхжил рүү шилждэг байна.
Тархалтыг хэрхэн зогсоох вэ
Халдвар авах, тархах магадлалыг бууруулахын тулд халдвартай хүмүүстэй ойр дотно харилцахаас зайлсхийх, гараа ойр ойрхон угаах, ханиалгах, найтаахдаа ам, хамараа амны алчуураар таглах хэрэгтэй байна.
Японд яагаад халдварын өсөлт нэмэгдээд байна вэ
Зарим шинжээчийн үзэж байгаагаар тохиолдлын тоо огцом нэмэгдэж байгаа нь коронавирусийн тахлын үед хязгаарлалтыг цуцалсантай холбоотой аж.
Стрептик А-ийн нийтлэг шинж тэмдгүүд нь:
Өндөр халуурах, булчирхай хавдах, бие томуу төст шинж тэмдэг илрэх, хоолой өвдөх, ) булчингийн хүчтэй өвдөх, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.