“GS25” сүлжээ дэлгүүрээс “Choco pie” хулгайлсан этгээдэд 10 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ

0

“GS25” сүлжээ дэлгүүрээс “Choco pie” хулгайлсан этгээдэд зөрчлийн хуулийн дагуу 10 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна. 

Тодруулбал, цахим орчинд энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайт дээр “Залуус “GS25” сүлжээ дэлгүүрээс “Choco pie” хулгайлсан хэрэг гарчээ” гэх мэдээллийг байршуулсан.

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, иргэн “Т”-д эд зүйл хулгайлсан үйлдэлд энэ оны гуравдугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар 10 хоног баривчлах саналыг шүүхэд хүргүүлж, шийдвэрлүүлсэн байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *