ӨЧИГДӨР ШАР УСАНД АВТСАН ТАВАН УДААГИЙН ДУУДЛАГА, МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДЖЭЭ
2024 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Шар усны усанд автсан нийт 5 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Энэ дагуу дүүргийн нийт 44 ажилтан, алба хаагч, 14 автомашин, 3 мотопомптой ажиллаж 64 тонн соруулж, 10 метр шугам онгойлгож ажиллажээ. Үүнд:
- Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 7 дугаар байрны урд хэсэгт ус тогтож, иргэд зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тухай дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсээс 13 алба хаагч, 2 мотопомп, 2 машин, хорооноос 3 ажилтан нийт 16 ажилтан, алба хаагч, 2 мотопомп, 2 машинтайгаар ажиллаж, 30 тонн ус соруулсан.
- Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо 118-р сургуулийн урд Яармагийн замд тогтсон усыг ГУББГ-аас 3 рейс 24 тонн, дарагдсан ф 300 хуванцар хоолойн шугмыг ил гарган гаргалгааг 1 рейс 4 тонн усаар 10 м газар буудан онгойлгох ажлыг 8 ажилтан 3 техниктэй хийж гүйцэтгэсэн.
- Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Архивчдын гудамжны авто зам дээр тогтсон усыг соруулах ажлыг ГУУБГ-аас 13 ажилтан 7 техниктэй ажиллаж борооны ус зайлуулах худаг руу оруулж урсган, усны машинаар 8 рейс 68 тонн ус соруулан ажиллалаа.
- Багануур дүүргийн 3 дугаар хороо Талын толгой 2-6 тоотод шар ус орсон мэдээллийн дагуу 10 тн ус соруулж, Багануур тохижилт ААТҮГ-аас шуудуу татахаар ажиллаж байна.
- Налайх дүүргийн 8-р хороо Нарлагийн 16-11 тоотод айл усанд автсан дуудлагаар 8 метр шороон далан босгож, 150 метр 20 хово шороо асгаж хүчитгэх ажлыг Засаг даргын Тамгын газар 6 алба хаагч 8-р хорооны ажлын алба 4 алба хаагч, Онцгой байдлын хэлтэс-25 алба хаагч 3 нэгж техник, Политехникийн коллеж 2 алба хаагч, 1 Ковш, 1 Экскаватор, Хувийн хэвшлийн 4 иргэн, 1 Экскаватор, 3 Хово маркийн автомашин, 41 алба хаагч 9 нэгж техник тус тус хийж гүйцэтгэсэн.
Мөн гуравдугаар сарын 10-ний өдрөөс хойш нийт 59 удаагийн дуудлага, мэдээллийн дагуу 8 байгууллагын 305 алба хаагч, 81 автомашин механизм, 15 мотопомптой ажиллаж 3652 тонн ус соруулан, 3064 метр суваг татаж, 3 гүүрний сувагчлал гаргаж, 155 тонн мөс, 3 тонн лаг шавар зөөвөрлөн, 35 метр ус зайлуулах шугам хоолой онгойлгож, 3570 метр шороон далан босгож 127 айл, өрх, 2 аж ахуйн нэгжийн аюулгүй байдлыг хангаж, Баянзүрх дүүрэгт 8, Сонгинохайрхан дүүрэгт 1, нийт 9 айл, өрхийг нүүлгэн шилжүүлжээ.