Түрээслэгчийн сонгон шалгаруулалтад урьж байна
Нийслэл хотоос баримталж байгаа бодлого шийдвэр, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд ил тод, шуурхай, тогтмол түгээх нийтийн тээврийн хэрэгслээр тав тухтай, зорчих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн тээврийн хэрэгслийг утасгүй интернэтээр тоноглож тэдгээрт суурилагдсан самбар, дэлгэц, болон дотор, гадна орон зайг түрээслэх түрээслэгчийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа | 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 11:00 цагт |
Материал хүлээн авах, мэдээлэл өгөх хаяг | Хаяг: Нийслэлийн Өмчийн харилцааны газарУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо Сити таур 3 давхар,Харилцах утас: 95659448, 11-328133 |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл | НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоол “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоол “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын дагуу шалгаруулна.Материалыг битүүмжлэн гадна талд товьёг үйлдэн ирүүлнэ. (Материалын битүүмжлэл алдагдсан тохиолдолд хүлээж авахгүй)Хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй.Ирүүлсэн материалын үнэн зөв, бүрдлийг оролцогч бүрэн хариуцна. |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал | 1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын тодорхойлолт;(ШШГЕГ, Шүүхийн төрөлжсөн архив)3. Санхүүгийн чадварыг нотлох баримт;(хуулийн этгээдийн сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, Сүүлийн 2-3 жилийн санхүүгийн аудитаар баталгаажсан тайлан, татварын тодорхойлолт);4. Байгууллагын танилцуулга, туршлагын талаарх мэдээлэл:· Ажиллах хүчний мэдээлэл (мэргэжлийн инженер нь үндсэн ажилтан байх),· Орчин үеийн шийдэл бүхий тоног төхөөрөмжийг ашиглан Олон Улсын стандартад нийцсэн контентуудыг боловсруулж, шууд горимоор нэвтрүүлэх чадамжтай байх,· Үйл ажиллагаандаа ашиглаж буй болон цаашид шинээр нэвтрүүлэх тоног төхөөрөмжийн тухай танилцуулга мэдээлэл, хүчин чадал, фото зургийн хамт.5. Нийслэлээс хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг нийтийн тээврийн дэлгэц, зориулалтын самбар, гадна дотно хэсэгт байршуулан мэдээлэл хүргэх тухай төлөвлөгөө;6. Санхүүгийн тооцоолол, хөрөнгө оруулалтын дүн, (түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, менежментийг хариуцан, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх санхүүгийн чадамжтайг нотлох баримт, Зар сурталчилгааны орлогоос Нийслэлд төвлөрүүлэх орлогын төсөөлөл).7. Нийтийн тээврийн хэрэгсэлд Wifi төхөөрөмж суурилуулах боломж, нөхцөлийн талаарх санал боловсруулж ирүүлэх (давуу тал болно). |
Тодруулга авах | Сонгон шалгаруулалтын талаар тодруулга авах хүсэлт хүлээн авах хугацаа нь материал хүлээн авах эцсийн хугацаанаас хуанлийн 5 хоногоос багагүй байна. |
Материал нээх хугацаа, хаяг байршил | Хугацаа: 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр |