НОБГ: 40 иргэний амь нас, 1 тэрбум 490 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

0

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 26, гал түймрийн 33 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид 40 иргэний амь нас, 1 тэрбум 490 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Цаг улирлын нөхцөл байдал шар усны үерт өртөх эрсдлийг дагуулж байгаа тул урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.Шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлж ногоон бүсэд ил гал гаргахгүй байх, үнс нурмаа тагтай саванд хийж, хашааны шар өвсөө шатаалгүй цэвэрлэх нь гал түймрээс таны эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгийг хамгаална гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *