Япон улсад тусгай ур чадварын ажилтнаар ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтыг зохион байгуулна
Япон Улсын холбогдох төрийн байгууллагаас 2024 оны 4,5,6 дугаар саруудад Япон хэлний түвшин тогтоох шалгалт JFT-Basic болон барилга, асрахуйн салбарын чиглэлээр ур чадварын шалгалтыг зохион байгуулах тухай мэдэгджээ. Тиймээс ХХҮЕГ-аас шалгалтын талаарх мэдээллийг хүргүүлсэн байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг шалгалтыг зохион байгуулагч “English academy”-ийн 7777-5582 дугаараас тодруулах боломжтой аж.