Гал унтраахаар ажиллаж байсан хоёр албан хаагч УГААРТЖЭЭ
Өнөөдөр өглөө Баянхошууны шинэ буудлын “Миний” дэлгүүрийн агуулахад 10 цагийн орчимд гал
гарсан талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл тус галыг унтраахаар ажиллаж байсан хоёр албан хаагч угаартсан бөгөөд одоогоор алба хаагчдыг “Цэргийн төв” эмнэлэгт хүргэсэн байна.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, СХД-ийн
онцой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29, 26 дугаар ангийн алба хаагчид түймрийн газарт ажиллаа