Энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замд ээлжит засвар хийнэ

0

Авто замын урсгал болон ээлжит засварыг шөнийн цагаар гүйцэтгэж эхэлжээ. Энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замд ээлжит засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд урсгал засвар буюу нүхэн эвдрэл, заадас засварлах ажлыг тогтмол гүйцэтгэж байгаа юм. Тодруулбал, Амгалангийн замд ээлжит засвар шинэчлэлийг хийж байгаа бол Шархадны авто замд урсгал засвар хийн, нүхэн эвдрэлийг халуун асфальтаар нөхөж байна. Авто замыг засварлахдаа хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж ачаалал үүсгэхгүйн тулд тулд шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хэсэгчлэн засварлаж буй. Ботаникаас Улиастайн гүүр хүртэлх 2.4 км авто замын засвар шинэчлэлийг эхлүүлсэн бөгөөд эхний ээлжид “Цагдаа” хотхоны уулзвараас Ботаникийн эцэс хүртэлх 800 метр авто замд асфальт хучилт хийнэ. Тус авто зам 1970 онд ашиглалтад орсон бөгөөд 2006 онд их засвар, 2014 онд борооны ус зайлуулах шугам нэмэлтээр хийсэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *